2018,11-Р Сар,21


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Д.Дандий: Эрдэм судлалд багш, шавийн барилдлага хамгаас чухал

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Шинжлэх ухааны ажилтаны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Доржийн Дандийн 90 насны ойд зориулсан "Эрдэм судлал- Өв уламжлал" эрдэм шинжилгээний хурал өчигдөр Эрүүл мэндийн яамны хурлын танхимд боллоо.


Доктор Д.Дандий 70 шахам жил ажиллахдаа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг үүсгэн байгуулахад мэргэжил, аж ахуй, санхүү, удирдлага, зохион байгуулалт гээд бүхий л зүйлд нь идэвхтэй оролцож, өөрийн хувь нэмрээ оруулсан нэгэн. Тэр тусмаа анагаах ухааны Биобэлдмэлийн үйлдвэрлэл шинжилгээний байгууллагыг өнөөгийн биотехнолгийн хөгжлийн эринд залгамжлуулсан, үйлдвэрийн технологи дээр дагнан ажилласан цөөн тооны технологич эрдэмтдийн нэг юм. Тус хүндэтгэлийн эрдэм шинжилгээний хуралд НЭМҮТ, АШУҮИС, Монголын бичил амь дархлаа судлалын нийгэмлэг, ХААҮИС, МХЕГ, Биокомбинат, Зоонозын Үндэсний төв, ХӨСҮТ, ХСҮТ зэрэг олон байгууллагын үе үеийн эрдэмтэн судлаачид, эмч багш нар, оюутнууд өөрсдийн бүтээл, илтгэлээр оролцлоо. 



Д.Дандийн удирдсан баг 1990 онд "Нярайлсан эхчүүдийн ихсийн цусны ийлдэсний уургийг ашиглаж өвөрмөц технологи боловсруулан, түүнийгээ үйлдвэрт нэвтрүүлж иммуноглобулин, альбумин, протейн зэрэг сийвэнгийн уургийн уламал /дериват/ цэвэр уургийн бүтээгдэхүүнийг үйлдвэр, эмнэлгийн практикт нэвтрүүлсэн бүтээл"-ээрээ Төрийн шагнал хүртжээ. Уг бүтээлийг МУ-ын Засгийн газар дэмжиж НҮБ-ын ҮХХ-ийн техникийн тусламжаар 350-400 мянган ам.долларын хөрөнгө оруулж, шинэчлэн Монгол "Биомед" программыг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ бол доктор Д.Дандийн уйгагүй 15 жил хөөцөлдсөн хөдөлмөр, чармайлтын үр дүн гэдгийг шавь нар нь онцолсон юм.


Мөн тэрбээр 30 гаруй бэлдмэлийг санаачлан эрүүл мэндийн практикт нэвтрүүлж, хүн ардаа эрүүлжүүлэх, дархлаажуулах үйлсэд үнэлж баршгүй тус дэм болсон, болсоор ч байна. 






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.