Зураг & Видео


Тэд нэр хүндийн оргилд хүрэхээсээ өмнө ямар ажил хийдэг байв

1 сар TIMES.MN

Брэд Питт




Түргэн хоолны газарт тахианы өмсгөл өмсөн үйлчлүүлэгчдийг даллан дууддаг ажил хийж байжээ. Түүгээр зогсохгүй тайчигч охидыг үдэшлэг рүү зөөдөг жолооч ч хийж үзсэн байна. 


Ким Кардашян




Олны танил болохоосо өмнө оддын стилистээр ажилладаг байжээ. Мөн тэрбээр алдарт өв залгамжлагч, жүжигчин Парис Хилтоны туслахаар ч ажиллаж байсан удаатай гэнэ. 


Хью Жекман




Тэрбээр үдэшлэгт нэг удаагийн 50 ам.долларын хөлсөөр тоглолт үзүүлдэг алиалагч байжээ. 


Деми Мур



 Деми Мур өр цуглуулагчийн ажил хийж байжээ. Түүнийг хүмүүсийн өрийг цуглуулахдаа тулааны арга барил ч хэрэглэдэг байсан гэх цуу яриа байдаг.


Том Круз




Залуудаа католик шашны номлогч болохоор шийдэж, суралцан сургаал номлол айлдаж явсан түүхтэй гэнэ. Түүнийг муугүй номлогч байсан гэж ярьдагч тэрбээр хожмоо католик урсгалыг хаяж өөр урсгалын үнэн итгэгч болсон байна.


Анжелина Жоли




Түүнийг бага байхад өвөө нь таалал төгссөнд ихэд эмзэглэж оршуулгын ёслолын зохион байгуулагч болохоор шийдсэн байна. Жоли 14 настайдаа энэ мэргэжлээр суралцаж, сертификат хүртэл авч байжээ. 


Вупи Голдберг




Жүжигчний гараагаа эхлэхээс өмнө Вупи тоосго өрөгч, утасны сексийн оператор, цогцосны нүүр будагч зэрэг төрөл бүрийн ажил хийж үзсэн байна. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.