2018,11-Р Сар,15


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Ч.Тунгалагтуяа: "Токио 2020" паралимпийн эрхийн төлөө бэлтгэлээ хийж байна

2 сар TIMES.MN

"Токиогийн 2020 оны олимпод эх орноо төлөөлөн оролцох том зорилгын дор бэлтгэлээ хийж байна даа" хэмээн хүсэл тэмүүлэл дүүрэн ярих бүсгүйг Ч.Тунгалагтуяа гэдэг. Тэрбээр энэ сарын 11-нд Монголд анх удаа зохион байгуулагдсан "Тэргэнцэртэй туялзуур сэлэм"-ний тэмцээний тэргүүн байрын эзэн юм.

 



Тэрбээр уг спортоор хичээллэхийн зэрэгцээ зурах сонирхолтой хүүхдүүдэд хичээл заадаг гэнэ. Хэдийгээр туялзуур сэлмээр хичээллээд удаагүй ч том зорилго тавин тууштай хичээллэж буй бүсгүйтэй ярилцахаар түүний бэлтгэлийн клубыг зорьсон юм. 

 



"JCI Progress" , Монголын туялзуур сэлэмний холбоо хамтран тэргэнцэртэй сэлэмний хөгжлийн төлөвлөгөөг 2020 он хүртэл боловсруулан ажиллаж байгаа бөгөөд "Токио 2020" паралимпийн наадмын эрх авах зорилгыг тавин ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд тэднийг бэлтгэл хийх боломжоор хангаж, үнэ төлбөргүй бэлтгэл хийх клуб болон дасгалжуулагч багшаар хангаж өгсөн байна. Тэд долоо хоногийн 2 өдөр, хоёр цагаар бэлтгэлээ хийдэг. Ингээд туялзуур сэлэмний бэлтгэлээс хийсэн ярилцлагатай танилцана уу.

 






"Скинни кап 2018" Монголын туялзуур сэлэмний холбооны намрын сорил тэмцээнд анх удаагаа тэргэнцэртэй туялзуур сэлэмний тамирчид оролцож аваргуудаа тодруулсан.


Тэмцээний дүнгээр:


Тэргэнцэртэй эрэгтэй төрөлд

Алт: Б.Эрдэнэтөгс

Мөнгө: Б.Жигмэддорж

Хүрэл: Б.Даваасүрэн, Н.Булган


Тэргэнцэртэй эмэгтэй төрөлд:

Алт: Ч.Тунгалагтуяа

Мөнгө: Б.Сэлэнгэ

Хүрэл: Б.Мөнгөнцэцэг нар тодорч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тус тус болжээ. 








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар []


Мундаг 😘😘😘


Зочин    2 сар []


Энэ бүсгүй багын зоригтой тууштай юм юманд авьяастай мундаг охин байлаа. Зурна оёно бүх л зүйлийг ѳѳрѳѳ хийдэг дайчин. Тэмцээнд нь амжилт хүсье