Нийгэм


1650 төгрөгөөр хүүхдийн шим тэжээлийг хангахуйц илчлэг сайтай хоолоор хангах боломжтой

1 сар TIMES.MN

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн Боловсролын газар, ШУТИС Үйдвэрлэл технологийн сургууль, Шим тэжээл судлалын төв хамтран цэцэрлэгийн эрхлэгч, тогооч нарт зориулсан “Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх боломж ба шийдэл” сэдэвт сургалт зохион байгуулж байна.



Цэцэрлэгийн насны хүүхэд нь хоногийн ихэнх цаг буюу 8 эсвэл 24 цагийг цэцэрлэг дээрээ өнгөрүүлдэг. Энэ нь тэдний хоногт авах нийт илчлэг, шимт бодисын 75-80 хувийг цэцэрлэг хангах шаардлагатай гэсэн үг. Төрөөс нэг хүүхдийн өдрийн хоолны түүхий эдэд 1650 төгрөг төсөвлөдөг. Хэдийгээр бага мөнгө мэт боловч, үүгээр авах ёстой шим тэжээлийг хангахуйц илчлэг сайтай хоолоор хангах боломжтойг мэргэжилтнүүд зөвлөж байна.


Сургалтаар цэцэрлэгийн тогооч нар онолын хичээлээс гадна цэцэрлэгийн хүүхдэд өгч болох давсгүй, чихрийн агууламжийг бууруулсан хоолны технологи ажиллагаа, илчлэг, шимт бодисын тооцоо хийж сурахаас гадна шинэ хоол туршиж үзэх юм.


Улс үндэстний хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудал нь нийгмийн тогтвортой байдал, эдийн засаг, тусгаар тогтнолын нэгэн баталгаа тул төрийн бодлогын үндсэн чиглэлийн нэг хэмээн үздэг. Тиймээс зөв зохистой хооллолтоор дамжуулан тэдний бие махбодийн болон оюун ухааны хөгжлийг дэмжиж, бие, сэтгэхүйн хувьд эрүүл иргэнийг төлөвшүүлэх нь цаашдаа улс орны эдийн засаг, нийгэм, иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болж чаддаг байна.

Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад нийслэлийн 100 гаруй цэцэрлэгийн эрхлэгч, тогооч, хүүхэд  харах үйлчилгээ эрхлэгчид оролцож байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.