2018,11-Р Сар,13


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


LIVE: А.Чадраабал: "Тэнгэрийн өрх" хөшөө хятадын төмсөг биш. Монгол хүний тархи

1 жил, 8 сар TIMES.MN

Ази, Европын дээд түвшний уулзалтын 20 жилийн ойн түүхэн дурсгалт хөшөөг байгуулах асуудлыг хэлэлцэж, Монгол Улсад АСЕМ-ыг зохион байгуулсан дурсгалд зориулсан хөшөө хийлгэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу АСЕМ-ын нэрэмжит хүрэл цутгамал “Тэнгэрийн өрх” нэртэй 500.0 сая төгрөгийн үнийн дүнтэй хөшөө хийхээр АСЕМ-ын БАА Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд БАА-ны олон нийттэй харилцах ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар, “Олон Улсын уран бүтээлчдийн Монголын холбоо” ТББ тэргүүн А.Чадраабал нар гэрээ байгуулжээ.




Гэвч уг хөшөө нээлтээ хийсэн цагаасаа элдэв цуу яриа, хэл ам дагуулсаар ирсэн. Тэгвэл өнөөдөр уг хөшөөг бүтээгч  А.Чадраабал тайлбар хийлээ.


Тэрбээр өөрийнх нь олон сар түүхээ судалж байж урласан бүтээлийг нь элдвээр хэлж, гутаан доромжилж буйд гомдолтой байгаагаа илэрхийлээд хөшөөний утга санааг тайлбарлалаа.


"Олон нийтийн сүлжээнд “Тэнгэрийн өрх” хөшөөг “хятадын төмсөг”, “хорт хавдар” хэмээн доромжилж байна. Би бол чөлөөт уран бүтээлч, Монгол Улсын жирийн иргэн. Түүхээс АСЕМ-ын анхдагч нь их хуралдай гэдгийг олж мэдсэн. Монголчууд зөвхөн зэр зэвсгээр дэлхийн талыг эзэлсэн юм биш. Монгол хүний уураг тархи асар хүчтэй байсныг би энэ бүтээлээрээ харуулах гэж зорьсон. Энэ бол тархи. Тархийг түшүүлж таван мод тавьсан нь Алунгоо эхийн таван хөвүүндээ сургасан сургааль, домгийг шингээсэн хэрэг юм.  Дэлхийн бодлогыг Монгол гэрээс Эзэн богд Чингис хаан, түүний үр сад тодорхойлсныг энэ бүтээлээрээ харуулахыг зорьсон. Хөшөөний дотор орж үзвэл гэрийн ханыг сүг зургаар дүрсэлсэн байгаа. Мөн дотроос нь дээшээ харахад хөх тэнгэр шууд харагдахаар урласан. Ихэнх хөшөө гаднаасаа харагдах байдал нь чухал байдаг бол миний уран бүтээл дотроо ч гэсэн их гүн гүнзгий утга агуулгатай уран бүтээл болсон. Түүнээс хятадын төмсөг биш. Уран бүтээлч хүний уран бүтээл рүү ингэж дайрч болохгүй” хэмээлээ. 







Холбоотой мэдээлэл