2018,11-Р Сар,13


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


н.Туул: Хятадын талаас эмчилгээний зардал гаргахгүй гэсэн

1 сар TIMES.MN

Гашуунсухайт боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг “Омог цагаан шонхор” ХХК-нд жолоочоор ажилладаг Д.Дашдоржийн жолоодож явсан машины бүхээгт энэ сарын 9-ний өдөр гал гарсны улмаас биеийнх нь 95 хувь түлэгджээ. Ослын шалтгааныг нүүрс тээвэрлэдэг машинуудад хэрэглэж буй зориулалтын бус агааржуулалт, халаагуурын сэнстэй холбоотой хэмээн үзэж байгаа аж.


Энэ талаар Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Тээвэр холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон иргэн Д.Дашдоржийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.




Д.Дашдоржийн эхнэр Туул “Манайх ам бүл тавуулаа. 1-8 насны гурван хүүхэдтэй. Нөхөр маань гэр бүлээ тэжээдэг ганц хүн. Осол шөнийн 02:00 цаг орчимд гарсан. Одоогоор даралт хэлбэлзэлтэй, зүрх судасны үйл ажиллагаа хүнд, шокийн байдалтай байна. Осол гарснаас хойш “Омог цагаан шонхор” ХХК-тай уулзахаар хоёр удаа уулзалт товлосон. Эхний удаад 16 цагт уулзая гэчихээд шөнийн 23 цаг өнгөрч байхад ирсэн. Дараагийн удаад эмчтэй нь уулзая гэсэн. Тэгэхээр нь 11 цагт эмчийг нь хүлээлгэсэн байхад 16 цагт ирсэн. Иймэрхүү байдалтай бид нартай харьцаж байгаа. Мөн Хятадын талаас эмчилгээний мөнгийг гаргахгүй гэсэн байр суурьтай байна гэдгийг уламжилсан. Үнэхээр гомдолтой байна. Хамгийн чухал эмчилгээ нь донор арьс нөхөх эмчилгээ. Гэтэл Монголд байгаа нөөц нь маш хангалтгүй байгаа тул гаднаас захиалж авчрах шаардлагатай байгаа” гэлээ.


Жолооч Д.Дашдоржийг "Оюутолгой" ХХК 50 хувийн хөнгөлөлттэйгөөр өөрийн онгоцоор Өмнөговиос Улаанбаатарт хүргэж иржээ. Одоо хохирогчийн арьс нөхөх зардалд 70-80 сая хэрэгтэй болоод байгаа бөгөөд ард иргэдээсээ хандив хүслээ. 


Хандивын данс нь 5721594599 Туул






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [103.111.68.3]


Хандив өргөцгөөе!