Спорт


Бахархлын өдөрт зориулсан барилдаанд Улсын начин Д.Анар түрүүллээ

2 жил TIMES.MN

Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо.


Тус барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Д.Анар нар үзүүр түрүү булаацалдан Д.Анар түрүүлэв. Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд анх удаа улсын начин цолтой бөх түрүүлсэн нь энэ бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бөхчүүдэд шагнал гардуулан, залуу бөхчүүдэд баяр хүргэв.






Холбоотой мэдээлэл