Нийгэм


Нийслэлийн цагдаагийн газар "Улаанбаатар такси транспорт сервис"-тэй хамтран ажиллана

2 долоо хоног TIMES.MN

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд аж ахуй нэгж байгууллага, иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх Нийслэлийн цагдаагийн газраас “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-тай Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны Тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах зорилгоор “Санамж бичиг” байгууллаа.




Энэхүү санамж бичгийг байгуулснаар

-Нийслэлийн цагдаагийн газар “УБТТС” ХХК-н нийт таксинд “iPolice” нэртэй лого бүхий таних тэмдгийг байршуулан, ач холбогдлын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх, таниулах,

-Нийт такси үйлчилгээнд гарч буй жолооч нар идэвх санаачлагатай байж, цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг шуурхай өгч хамтран ажилласнаар өөрсдийн болон иргэд, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах боломжтой талаар уриалах, холбогдох мэдээллийг түгээх,

-Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага шуурхай шалгаж, ач холбогдол бүхий мэдээ мэдээлэл ирүүлсэн “УБТТС” ХХК-ын жолооч ажилчдыг шагнаж урамшуулах, олон нийтэд сурталчлах түгээх,

-“УБТТС” ХХК-ын жолооч, ажилтнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл хэрхэн өгөх, гэмт халдлагаас өөрийн болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар цагдаагийн байгууллагаас сургалт мэдээлэл өгөх юм.








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.