2018,11-Р Сар,10


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


25-р тусгай дунд сургууль цахилгаан шаттай боллоо

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

25-р тусгай сургуулийн сурагчид орчин үеийн цахилгаан шат болон хичээлийн иж бүрэн хэрэглэгдэхүүнтэй боллоо.


“Оюу толгой” ХХК Монголын анхны тусгай боловсролын сургууль болох 25 дугаар сургууль сурагчдын аюулгүй байдлыг бүрэн хангасан цахилгаан шат, тайвшруулагчтай хонх, зориулалтын бариул суурилуулж, алхаж сурахад дэмжлэг үзүүлэх хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай эд хэрэгслийг хүлээлгэн өглөө.


Энэ талаар "Оюу толгой" ХХК-ийн гадаад харилцааны ажилтан н.Лхамаа: Оюутолгой компани энэ онд л гэхэд хүүхэд рүү чиглэсэн 6 том төсөл хэрэгжүүлсний нэг нь тусгай 25-р сургуулийн

төсөл юм



Нийт 140 гаруй сая төгрөгийн өртөгөөр хэрэгжсэн энэхүү төслийн гол хэсгийг “Өрнөх хүч инженеринг” компанийн чадварлаг хамт олон чин сэтгэлээсээ, чанарын өндөр түвшинд хэрэгжүүлж, улсын комисст хүлээлгэн өгсөн аж.


Уг төслийг "Гэрэл гаргагч" ТББ-ын оюутнууд санаачилсан бөгөөд "Оюу толгой" ХХК санхүүжүүлсэн юм.


Төслийг санаачилсан "Гэрэл гаргагч" ТББ-ын нарийн бичиг А.Аззаяа: Нэг хүний ч гэсэн сэтгэлд гэрэл асааж өгөхийг хүсдэг


 


 25-р сургууль 1967 онд ашиглалтад орсон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цахилгаан шаттай болох эн тэргүүний хэрэгцээ тулгараад байв. Тус сургуульд нийт 250 гаруй хүүхэд суралцаж, 56 багш ажилладаг. 


Мөн тус сургууль хамгийн хүнд, хавсарсан хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог. Иймд эдгээр зориулалтын төхөөрөмж болон цахилгаан шатыг суурилуулснаар хүүхдүүд зориулалтын орчинд сурч боловсрох эрхээ эдлэх боломжтой болж, багш, ажилчдын ачаалал тодорхой хэмжээнд хөнгөрсөн талаар эцэг эхчүүд ярилаа.


Эцэг эхийн төлөөлөл Д.Саранцэцэг: Хүүхдүүд зориулалтын алхуулагчтай болсноор өөрсдөө бие даан хөгжих боломж нь нэмэгдсэн


 


Арга хэмжээнд БСШУСЯ-ны тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан мэргэжилтэн н.Гэрэлтуяа, “Оюу толгой” компанийн хэрэг эрхлэх газрын дарга Ц.Цэрэнхүү, 25-р сургуулийн захирал Ц.Гэрэлмаа, эцэг эх, сурагчид, “Гэрэл гаргагч” ТББ-ын төлөөлөл оролцлоо.








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.