Улс төр


УИХ Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх гэж байна

2 долоо хоног TIMES.MN

УИХ-ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.


Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлагатай гэсэн албан бичгийг УИХ-ын даргад илгээсэн. УИХ-ын өчигдрийн чуулганаар Б.Батзориг сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг шийдвэрлэсэн бол өнөөдөр түүний УИХ-ын гишүүнээр үлдэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх юм.


УИХ дахь МАН-ын бүлэг Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх эсэх асуудлаар өчигдөр 19.00 цаг хүртэл хуралдаж, бүлгийн гишүүдийн олонхийн саналаар гишүүнээс түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног []


Гишуунээсээ оорийн хусэлтээр татгалзаад шалуулаачээ Эс тэгвэл жил гаруйн дараа Хэн ч биш болоод хэрэг с эргээгдээд шоронд ороод боосондоо баригдаад нэрээ мартаад Алиа алдана шуу дээ