2018,11-Р Сар,07


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Д.Өлзийбаатар: Түүх бол үлгэр биш сургамж, ухаарал юм

2 долоо хоног TIMES.MN

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, Урлалын Политехник коллежоос хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатарын “Түүхийн сургамж ба ирээдүй”  лекц, ярилцлага боллоо.




Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс соёлын үнэт өвийг хадгалах, хамгаалах талаар баримтлах бодлого, Үндэсний хөтөлбөрийн зорилтуудыг хангах хүрээнд Монгол хүнд эх орноороо бахархах сэдэл тэмүүллийг төрүүлэх, Монголын түүх, соёлын мэдлэгийг нэмэгдүүлэх, олон нийтэд түгээн таниулах, түүнчлэн Монгол үндэстний соёл уусан замхрах, өв уламжлал, ёс заншлаа алдах, оюун санаа ядууран доройтох, зөөлөн хүчний бодлогод автахаас сэрэмжлүүлэх зорилгоор тус лекцийг зохион байгуулж байгаа аж.


Энэ жилийн лекцэд "Монголын их бүтээн байгуулалтын он жилүүд" сэдэвт лекц нэмэгдсэн бөгөөд тус лекц өнөөдөр 15 цагаас МҮЭСТО-д болно. Хоёр өдрийн лекцэд ҮУПК-ийн багш, ажиллагсад, оюутан суралцагчдаас гадна БХЯ-ны харьяа "Тэмүүжин өрлөг" сургуулийн 100 сонсогч, бусад зочид, төлөөлөгчид уригдан ирж оролцлоо. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.