Аналитик


Төсөв мөнгө, хуурамч визний хэрүүлтэй долоо хоног

4 жил TIMES.MN

Өнгөрсөн долоо хоногт манай улсын хувьд таатай, таагүй үйл явдлаар дүүрэн байлаа. Нийгэм эдийн засаг, улстөрийн хүрээнд хэл ам хэрүүл тэмцэл өрнөдөг байсан бол өнгөрсөн долоо хоногт спорт, эрүүл мэндийн салбарыг ч хэрүүлийн хүчтэй шуурга нөмөрсөн гэхэд болно. МҮЭХ-ноос 3 талт хэлэлцээрийн үүргээ биелүүлж цалин нэмэхийг шаардсан бол улс гэх тодотголтой эмнэлгүүд төсвөө тануулсан болохоор эм тариагүй болж хаалгаа барих хэмжээнд хүрсэн гээд таагүй үйл явал их л болж өнгөрлөө. 

Ингээд өнгөрсөн долоо хоногийн үйл явдлаас тоймлон хүргэе.Ингэхдээ ялалтын баярын гэгээлэг мэдээллээр тоймоо эхэлж байна.

Агуу ялалтын 70 ойг тэмдэглэн өнгөрүүүлэв

ОХУ-ын ард түмэн фашист Германыг ялсан түүхт 70 жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, монгол цэргийн төлөөлөл оролцсон юм.

В.Путин ялалтын баярын парадын нээлж үг хэлэхдээ дайнд амь үрэгдсэн ард түмнийхээ төлөө нэг минут эмгэнэл илэрхийлэх гашуудлыг зарласан. Мөн ахмад дайчидаа балархал илэрхийлж хүндд хэцүү дайны жилүүдэд ар тал болж үргэлж хамт байсан Монголын ард түмнийг мартаагүй юм. Мөн ялалтын хүндэтгэлийн парадад монгол цэргийн төлөөлөл 75 цэрэг  алхсан юм.

Тэгвэл Монгол улсад суугаа ОХУ-ын албаныхан болно иргэд, Батлан хамгаалах яамныхан маршил Жуковын хөшөө, Танктай хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Монгол улсын хувьд II дайны үед "Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө" гэсэн уриатай ажиллаж тухайн үеийн ханшаар бэлнээр  2,5 сая төгрөг, танкийн бригад, нисэх хүчний скадрилыг бэлэглэсэн юм. Түүнчлэн 300 гаруй монгол хүн өөрийн хүсэлтээр фронтод явж байсан байна. 


Бүх нийтээр мод тарих өдрийн нээлт

Энэ амралтын өдрүүдэд Монгол улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жил, "Бүх нийтээр мод тарих" өдөр давхцан тохиолоо. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд болон гишүүд, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ өдрийн нээлтэд оролцож мод тарих ажилд хувь нэмрээ оруулсан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сард мод тарьж арчлан хамгаалж ургуулахыг уриалсан. Мөн ялалтын баярын өдөр тохиосон тул 70 мод тарьсан байна.

Түүнчлэн БОНХАЖ-ын яамнаас энэ жил "нэг сая мод тарьж ургуулах" хөдөлгөөн өрнүүлсэн тул мод тарих өдрийн ач холбогдол, иргэдийн оролцоо сайн байсан гэнэ. 



2016 оны үндсэн чиглэлийг хэлэлцэж эхэллээ

2016 онд Монгол Улсын нийгэм эдийн засаг ямар байхыг төлөвлөж УИХ-д өргөн барьсан. Гүйцэтгэх засаглалын тооцоолсноор ирэх жил эдийн засгийн өсөлт 5 хувь , ифляцийг нэг оронтой тоонд барих, ажилгүйдлыг бууруулж 7 хувь хүргэх гээд нийт 130 арга хэмжээг хэрэгжүүлж нийт 3 их наяд 839,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр тусгажээ. Гэхдээ энэ саналууд хэрэгжих болмож ямар байгаа, яагаад төв банкны саналыг аваагүй талаар гишүүд шүүмжилсэн. Гишүүдийн үзэж буйгаар Монгол банк оролцож мөнгөний бодлого ямар байхтай уялдуулах ёстой байсан. Олон улсын валютын сангаас Монгол Улсын төсөв мөнгөний бодлого хэт сул, эрсдэлтэй байна гэсэн хатуухан шүүмжлэл, сануулгыг өгсөн гэдгийг МАН-ын гишүүд сануулаад авсан. 

Ан-ын гишүүдийн хувьд Засгийн газарт хамтарчихаад оруулж ирсэн бодлогыг нь шүүмжилээд байх таархгүй гэж бухимдаж байв. Ингээд ирэх жилийн үндсэн чиглэлийг дэмжих эсэхээр санал асуулга явуулахад 86 хувь нь дэмжсэн юм. УИХ-ын гишүүд боломжгүйг нь хасч танаад явцын дунд засварлаапд явъя гэж үзэж байна. 



Хөгжлийн банк хэвлэлээр гарсан мэдээллийг няцаав

Хөгжлийг банкийг алдагдалтай ажилласан, нам харгалзахгүй улстөрчдийн бизнесийг тэтгэсэн, өөрсдөө хэт өндөр цалин авч, тусгай хангамж, халамж эдэлж байгаа, Самурай бондын мөнгөнөөс 50 сая ам.доллар сох дутсан гээд олон факт баримт хэвлэлээр цацагдаж байв.


Энэ бүгдийн дараа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат мэдээлэл хийж няцаасан юм. Хэвлэлээр гараад байгаа шиг алдагдалтай ажиллаагүй харин ч 133 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж төсөв 32 тэрбум төгрөгийн татвар төлж 111 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон. Самурай бондоос 50 сая доллар дутсан нь Хөгжлийн банкны алдаа бус Японы талаас баталгаа гаргаж өргөсний төлбөр гэж байв.Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэн болохоор Хөгжлийн банкны орлого зарлага ил тод байгаа. Үүнээс ямар гүйлгээ, төсөл хөтөлбөр санхүүжиллж байгаа, хууль зөрясөн эсэхийг харж болно гэж байв.



"Онлайн эрх чөлөө" -г эрхэмлэв

"Онлайн эрх чөлөө" олон улсын улсын эвслийг Монгол улс тэргүүлж байгаагийн хувьд энэ жилийн бага хурлыг эх орондоо зохион байгууллаа. Уг хурлаар онлайн эрх чөлөөг боомилсон зарим дүрэм журмаа өөрчлөх цаг болсон гэдгийг онцолж байв. Интернэт орчинд хувь хүний аюулгүй байлыг хангахдаа эрх чөлөөг хавчихгүй байхыг хэлэлцсэн юм. Зарим улс оронд интернэтэд холбогдохыг хориглох, үг хэлэх эрх чөлөөг хязгаарласаар байна. Тиймээс интернэтийг нийтэд нээлттэй байхыг уриалж байна.


Одоогоор уг эвсэлд 26 улс  байгаа бөгөөд бага хурлын үеэр 3 улс шинээр элссэн байна. Эвсэлд нэгдэхийн хувьд интернэт орчинд хүнийг эрх зөрчөөгүй байх шаардлагатай аж.



Чөлөөт бөхийн тамирчид хуурамч визээр хил давсан хэрэг


Ийм нэг таагүй хэрэг мандаж Монголын тамирчид Катарт 36 цаг саатуулагдсан юм. Ингээт гэмт хэрэгтэн лугаа адил хяналтан дор эх орондоо ирсэн юм. Катарт болох ААШТ-нд зодоглохоор явсан 74 кг-ын тамирчин Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүрэлбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нар хуурамч визтэй гэсэн шалтгаанаар саатуулагдсан юм.


Харин тэдний дасгалжуулагч Б.Баяраа тамирчдаа орхио явж чадаагүйгээс хамтдаа байж байгаад  тэмцээндээ оролцолгүй эх орондоо иржээ. Тамирчид саатуулагдсан тул Монголын багийн дасгалжуулагч нар тамирчдынхаа өмнөөс ази тивийн дэвжээнээ гарч барилдсан сониорхолтой, эмгэнэлтэй үйл явдал боллоо. Хамгийн гол нь саатуулагдсан тамирчид эх оррондоо ирээд Чөлөөт бөхийн холбооныхондоо ихэд гомдолтой байгаа. Бидний төлөө юу ч хийгээгүй. Хүний газар хаягдсан хэмээн бухимдаж байв.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.