2018,11-Р Сар,05


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


LIVE: ФОТО: Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж иргэд машинтай жагслаа

1 жил, 9 сар TIMES.MN

Иргэд бензиний үнийн өсөлтийг эсэргүүцэн автомашинтай жагсаал зохион байгууллаа. Тэд "төр заавал бинзений үнийг тогтоон барих ёстой, АИ92 бензиний үнийг 1,500, дизель түлшийг 1,800 төгрөгт тогтоохыг шаардаж байна" гэв. Энэ үнийг хоёр сар гаруй хугацаанд судалж байж гаргасан аж.


Авто жагсаалчид Скай их дэлгүүрийн өмнө өглөө 07.00 цагт цуглаж, тэндээсээ Төрийн ордон тийш хөдлөн,  дуут дохиогоо хангинуулан Төрийн ордонг тойрсон юм. 10:00 цагийн байдлаар жагсаалд 150 гаруй жолооч нэгдэн Төрийн ордныг тойрон сигналдсаар байсан бөгөөд маргааш 300 гаруй жолооч автомашинтайгаа оролцохоор гарын үсгээ зурсан гэлээ. Мөн ойрын хугацаанд шатахууны үнийн асуудалд арга хэмжээ авахгүй бол Төрийн ордонг тойруулж автомашинуудыг зогсооно, зам хаана гэж жагсаалд оролцогчид онцоллоо. 


Жагсаал тав хоног үргэлжлэх юм. 






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 жил, 9 сар [202.9.41.98]


Ингэж байхаар колонкууд дээр том ХОВО нууд тавьж машин орохгүй болгочээ