Спорт


9 настай Б.Есүй блиц ангилалд дэлхийн аварга боллоо

2 жил TIMES.MN

 Беларусь улсын Гомель хотноо болж буй Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-ий блиц (түргэвчилсэн) тоглолтын охидын 8-10 насны ангилалд Б.Есүй тэргүүн байрт шалгарч дэлхийн аварга болжээ.


"Монгени" сургуулийн сурагч Б.Есүй 9 өрөг тоглохдоо 7 хожиж, 1 тэнцэн, 1 хожигдон, 15 оноо авсан байна. Мөн Б.Есүй блицийн дэлхийн аварга болсон хоёр дахь тамирчин бөгөөд 2016 онд Дорноговь аймгийн тамирчин Э.Хүслэн Туркийн Измирт болсон ДАШТ-ий түргэвчилсэн тоглолтын төрөлд түрүүлж байсан билээ.


Тус тэмцээнд манай улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа аж.




Холбоотой мэдээлэл