Аналитик


ЖДҮХС-ийн талаар дахин ноцтой баримт дэлгэгдлээ

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

Энэ жилийн хамгийн дуулиант сэдэв яах аргагүй Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-ийн хөнгөлөлттэй зээлийн хуваарилалт. Жил бүр л жижиг, дунд үйлдвэрлэгч нараа дэмжиж, бага хүүтэй, хугацаа талбиу зээл олгоно гэж баталдаг ч тэр нь жинхэнэ хүрэх ёстой хүмүүстээ биш эрх мэдэлтнүүдийн халаасны болон хамаарал бүхий компаниудын дансруу гулсдаг нь илэрч байна.


2018 онд л гэхэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулж иргэн, аж ахуйн нэгжүүдэд 65 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгохоор УИХ–аас баталж өгсөн байдаг. Энэ мөнгийг зарцуулах эрх мэдэлтэн нь ХХААХҮ–ийн сайд Б.Батзориг. Түүний тушаал, гарын үсэгтэйгээр шийдэгддэг гэсэн үг. Энэ зээлээс эхнэрийнхээ компани болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд гээд эрх мэдэлтнүүдэд олгосон нь илэрч өөрийнхөө хүсэлтээр, бас намын удирдлагын зүгийн шахалтаар огцорлоо.


ЖДҮХС-тай холбоотой дахин өөр нэг ноцтой баримт дэлгэгджээ. Учир нь өмнөх ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн үед Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал О.Мөнгөнцэцэгийн тушаалаар дараах аж ахуйн нэгжид 39 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Үүн дунд төр түшиж байгаа эрхмүүдийн компаниуд байгаа бололтой байна.









Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 сар [203.91.112.115]


Уг нь хэн авсныг нь шалгаж байхаар яаж зарцуулсныг нь шалгавал зүгээр байна. Өндөр хүүтэй эргүүлсэн бол арга хэмжээ ав. Улсад ашигтэй, ажлын байр гаргаж, татвар төлж зарцуулсан бол бургуутгах шаардлагагүй баймаар сан. Хавтгайруулж болохгүй


Зочин    4 сар [203.91.112.115]


Уг нь хэн авсныг нь шалгаж байхаар яаж зарцуулсныг нь шалгавал зүгээр байна. Өндөр хүүтэй эргүүлсэн бол арга хэмжээ ав. Улсад ашигтэй, ажлын байр гаргаж, татвар төлж зарцуулсан бол бургуутгах шаардлагагүй баймаар сан. Хавтгайруулж болохгүй


Зочин    4 сар [203.91.112.115]


Уг нь хэн авсныг нь шалгаж байхаар яаж зарцуулсныг нь шалгавал зүгээр байна. Өндөр хүүтэй эргүүлсэн бол арга хэмжээ ав. Улсад ашигтэй, ажлын байр гаргаж, татвар төлж зарцуулсан бол бургуутгах шаардлагагүй баймаар сан. Хавтгайруулж болохгүй


Зочин    5 сар, 2 долоо хоног [202.72.244.172]


Элбэгдорж хамгийн ухаантай улс төрч юм даа.Тэрний өөрийн нэр дээр ганц ч юм алга.Найз нөхдүүдээрээ л хийлгэдэг юм байх даа.Гайхалтай . . .чоно юм аа.Эсвэл тэр үнэхэээр юу ч үгүй юм уу.


Зочин    5 сар, 3 долоо хоног [43.228.131.45]


Б.ТҮВШИНЖАРГАЛ ГЭЖ БАЛДАН-ОЧИРЫН ОХИН БАЙНА.


Зочин    5 сар, 3 долоо хоног [103.26.195.229]


Saidin erkhig duraar edelsen Munguntsetseg gedeg avgaig shalgah shaardlagatai l yum b a Gehdee... ene bol uguh jurminhaa daguu l jijiguuded ugsun haragdana Gehdee l sain shalgah heregtei, dund ni bas hen ni ch havchuulagdsan yum bilee Sergelen ni ene muu avgain garaar ingej hiilgedeg ch b san yum bil uu Bugdig ni neg burchlen shalgah!!!


Зочин    5 сар, 3 долоо хоног []


Огноог нь харвал наадах чинь Сэргэлэнг сайд байх үеийн л юм байна даа. Тэгээд ч наад Мөнгөнцэцэг чинь бол зүгээр л нэг жижиг тушаалтан дээр нь санхүүг нь шийдвэрлэж байгаа сайд, сайдын тушаал гэж нэг юм бий. Тэр сайд нараа ил болгохгүй байж тушаал гүйцэтгэж байгаа нөхдүүдийг тавиад яахав дээ.


Зочин    5 сар, 3 долоо хоног []


Tushaalinh undesleliig n unshi uzej baij medeelelee tavil daa