Машинаараа 41 орноор аялсан хосууд 46000 км туулан эх орондоо ирлээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Улаанбаатараас Лондон орох зорилготойгоор эх орноосоо тавдугаар сарын 24-ны өдөр машинтайгаа гарсан хосууд аяллаа амжилттай дуусган эх орондоо эргэн ирлээ. Ази, Европын 35 улсаар аялах төлөвлөгөө зохион замдаа гарсан Ш.Түвшинжаргал, Д.Амарзаяа таван сарын турш ийнхүү амжилттай аялаад ирсэн бөгөөд аялалд явах зардлаа Сидней хотод ажиллаж байж олсон аж. Замын нийт зардлаа тун удахгүй гарган олон нийтэд танилцуулж бага зардлаар хэрхэн олон газар үзэж болох талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцах тэд аяллын турш бичсэн бичлэгээрээ нэвтрүүлэг гаргах гэнэ.


Гурван жилийн өмнөөс тус аяллаа төлөвлөсөэ тэд аяллын турш машиндаа хооллож, унтаж байсан бөгөөд 41 улс орноор аялж нийтдээ 46,000 км замыг туулан эх орондоо иржээ. Тэд эх орондоо ирээд хамгийн түрүүнд цээж дүүрэн амьсгалсан гэх бөгөөд П.Амарзаяа "Хамгийн эхлээд нүдээ цэлийтэл харсан, тэр үнэхээр гоё мэдрэмж байсан. Цээжээ дүүртэл амьсгална гэдгийг мэдэрсэн. Эх орондоо хүн тэгж амьсгалж чаддаг юм билээ" хэмээсэн бол түүний нөхөр Ш.Түвшинжаргал "Би хамгийн сайхан газрыг олсон. Үүнтэй хэн ч маргахгүй байх гэж би бодож байна. Энэ бол таны, миний, чиний хаана эхэлсэн, хаана шатаж дүрэлзэх ,хаана дуусах тэр л газар хамгийн сайхан. Бид хоёр тэндээ байна" хэмээн эх орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцжээ. 



 

Image may contain: 2 people, people smiling, people standing, sky and outdoor

 

Image may contain: 6 people, people smiling, people standing

 

No automatic alt text available.

 

Image may contain: mountain, sky, outdoor and nature

 

Image may contain: 2 people, people smiling, people standing and outdoor

 

Image may contain: outdoor

 

Image may contain: 3 people, people smiling, people standing, car and outdoor

 

Image may contain: 2 people, people smiling, people standing, sky and outdoor

 

Image may contain: food

 

Image may contain: 4 people, people smiling, people standing and outdoor

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [202.9.43.20]


гоё


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Мундаг байнаа. Хоёр хөөрхөн дүүдээ аз жаргал хүсье.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Мундаг байнаа. Хоёр хөөрхөн дүүдээ аз жаргал хүсье.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Az jargal hvsie.yag vnen goe vg heljee.Manai ekh oron vneheer goe.