2018,10-Р Сар,31


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


М.Гульсекер: Өвчтэй хүүхдээрээ далимдуулж мөнгө авах гэлээ гэсэн

3 долоо хоног TIMES.MN

Хичээлийн танхимд хүүхэд хөлгүй болсон асуудлаар хохирогч болон түүний өмгөөлөгч Г.Баасан мэдээлэл өглөө.




Өмгөөлөгч Г.Баасан "2017 оны аравдугаар сарын 31-нд 33 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Ботажан нь ангидаа Ө гэдэг хүүхдэд өшиглүүлж, зүүн өвдөгний тойгоо мултлуулсан. Үүнээс хойш нэг жил болж байна. Анги камертай ч камерийг шүүгээгүй. Ангийн багш Ү нь охины ангидаа гэмтсэн уг асуудлыг огт тоогоогүй өдий хүрч байна. Охин аравдугаар сарын 31-ний шөнө халуурч хоносон, түргэн тусламж дуудсан ч ирээгүй. Арвангэдүгээр сарын 9-ний өдөр ангийн багш Ү-д мэдээлж, охины бодит байдлын зургийг явуулсан. Гэвч ангийн багш Ү нь охины эрүүл мэндэд огт санаа тавиагүй үл тоосон. Мөн бага сургуулийн менежер Н -тэй арванхоёрдугаар сарын 27-нд уулзаж, байдлыг танилцуулахад "муу сурлагатай, угаасаа хөл муутай хүүхэд, хохь чинь" гэсэн агуулга ижил хариу авсан. 2018.03 15-нд 108 хүүхдийн утсанд хандсан ямар ч арга хэмжээ аваагүй. 2018 оны гуравдугаар сарын 27-нд БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтэст гомдол гаргаж, Шүүхийн шинжилгээний шинжээч эмч Б.Ариунзул гуравдугаар сарын 28-ны өдөр Ботажаны гэмтлийг хүндэвтэр гэж дүгнэсэн. Хагас жилийн хугацаанд гэмтэл эдгэрээгүй тул дахин шинжлүүлэхэд аравдугаар сарын 17-нд шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт нь Б.Ариунзулын дүгнэлт үндэслэлтэй, хүндэвтэр гэмтэл гэж дахин гаргалаа. Охины хөл эдгэрэх найдваргүй болж, мэс засал хийхээс өөр аргагүйд хүрч доод тал нь 60 сая төгрөг шаардагдаж байна. Гэтэл охины ээж түрээсийн байранд амьдардаг, ийм их хэмжээний мөнгө байхгүй учраас одоог хүртэл хагалгаанд орж чадалгүй яг нэг жил болж байна. Охин одоо таягтай, удаан алхаж чадахгүй, хамраас нь үе үе цус гардаг, хоолонд дургүй, ухаан алдаж унадаг, өвдөлт их өгдөг, хичээлдээ явж чадахгүй эрүүл мэндээрээ хохирч байна."




Ээж М.Гульсекер "Би 2017 оны аравдугаар сарын 31-ний өдөр эрүүл саруул, ямар ч бэртэл гэмтэлгүй охиноо сургуульд нь хүргэж өгсөн. Гэтэл тэр өдөр удалгүй охин минь "Ээжээ миний хөл өвдөөд байна" гэж залгасан. Юу болсон бэ гэтэл "манай ангийн хүүхэд намайг өшиглөсөн, багшдаа хэлэхээр ерөөсөө сонсохгүй байна, та хурдан ирээч" гэж надад хэлсэн. Тэгээд би иртэл охин минь уйлчихсан сууж байсан. Тэнд ангийн багш нь байгаагүй. Тэр өшиглөсөн хүүхэд тухайн үед "Би Ботажаныг санаатай өшиглөе гээгүй юм. Намайг уучлаарай" гэж хэлсэн. Тиймээс би тэр үед юм бодолгүй, охиноо аваад явсан. Гэртээ ирээд өвдөөд, халуураад, хашхираад ерөөсөө унтахгүй байсан. Түргэн тусламж дуудахад ирээгүй. Маргааш нь би охиноо сургуульд нь өөрөө хүргэж өгсөн. Тэгээд багшид нь "Манай хүүхдийг өчигдөр ангийн хүүхэд нь өшиглөөд шөнөжин халуурлаа. Та сайн анхаарал тавиарай. Нөгөө хүүхдийн аав ээжид мөн хэлээрэй" гэж хэлээд явсан. Тэгээд ажил дээрээ дөнгөж очоод байж байтал охин минь дахиж залгасан. Эргээд сургууль дээр нь очтол миний охин уйлж байхад багш нь тоосон шинжгүй сууж байсан. Тэгэхээр нь би шууд аваад Гэмтэл орж, зургийг нь авхуулж, тойг нь мултарсан байна гэж хэлээд гибстүүлсэн. Үүнээс хойш байнга хэвтээ байдалтай байдаг болсон. Хоёр ч удаа эмчилгээ хийлгэсэн, ерөөсөө зүгээр болохгүй байна" гэв.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


Toig ni multartal ushuglusun gej bna. Etseg ehed ni hariutslaga tootsoh heregtei. zerleg huuhed bna.


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


ямар зэрлэг хүүхэд вэ, эцэг эх нь бүгдийг нь хариуцах ёстой


Зочин    2 долоо хоног, 6 өдөр [202.21.106.157]


өшиглөсөн хүүхдийн эцэг эхэд л хамаатай зүйл !!!