2018,10-Р Сар,30


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


LIVE: НМХЕГ: Сургуулиудын 45.4 хувь нь илчлэг багатай хоолоор үйлчилж байна

1 жил, 8 сар TIMES.MN

Нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжилт, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилтын байдалд эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын чиглэлээр хяналт шалгалт хийсэн талаар НМХЕГ-аас мэдээлэл хийлээ.




Шалгалтад ерөнхий боловсролын төрийн өмчийн 120 сургууль, тэдгээрийн дэргэдэх 129 хоолны газар хамрагдсан байна. Тодорхой шалтгааны улмаас 3 сургууль шалгалтад хамрагдаагүй байна. /БЗД-ийн 21 дүгээр сургуулийн барилга буулгасан, 111-р сургууль нь хоолны газаргүй, шинээр баригдаж буй 126-р сургуулийн барилгын засварын ажил бүрэн дуусаагүй/


Харин шалгалтад хамрагдсан төрийн өмчийн сургуулийн 83 буюу 64.3 хувь нь зориулалтын цайны газартай, 46 буюу 35.7 хувь нь зориулалтын бус, өрөө тасалгааг өөрчлөн засварласан хоол үйлдвэрлэлийн газартай, 8 буюу 6.6 хувь нь цайны газаргүй гэсэн зөрчил илэрсэн байна.


Цайны газаргүй сургуулиуд:

-ХУД-ийн 10, 114,

-СХД-ийн 104,

-СБД-ийн 11-р сургууль,

-ЧД-ийн 12 дугаар ахлах сургууль,

-МУИС, ШУТИС, АУШУИС-ын ахлах сургууль


Шалгалтанд хамрагдсан сургуулиудад үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд тавигдах шаардлага 76.36 хувийн хэрэгжилттэй байна. Цайны газруудын 89 буюу 74.78 хувь нь ажлын байранд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан, 75.6 хувь нь хүнсний бүтээгдэхүүний нийц зохицол хангасан цэстэй, 54.6 хувь нь үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис болон илчлэг хангасан хоол хүнсээр үйлчилдэг. Харин үлдсэн 45.4 хувь нь хүүхдэд илчлэг хангалттай бус хоолоор үйлчилж байна.


Нийтлэг зөрчил:

-Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулж байна.

-Цайны газрыг технологийн урсгалын дагуу зөв зохион байгуулаагүй, бэлтгэлийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөөгүй 

-Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй 

-Дотоод орчин, гал тогоо болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа

-Зарим сургуулийн сурагчид үдийн цайг ангидаа өөрсдийн аяга тавганд ууж, гэртээ цэвэрлэж байгаа нь цэвэрлэгээ хангалтгүй хийгдэх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүйгээс дам бохирдол үүсэх нөхцөл бүрдэж байна.


Шалгалтад хамрагдсан сургуулиудын 35.4 хувь нь үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис тооцохгүй байгаа зэрэг зөрчлүүд байна. Нийт 847 зөрчил илрүүлсэн бөгөөд 56 хувийг газар дээр нь арилгуулав. Зөрчлийн тухай хуулиар 14 хуулийн этгээдэд 9.4 сая төгрөгийн торгууль ногдуулсан бөгөөд "Шинэ эхлэл" сургуулийн цайны газрыг түр хугацаагаар зогсоогоод байна.





Холбоотой мэдээлэл