Энтертаймент


“Амьдрал” уран сайхны кино "Улаанбаатар" кино наадмын шилдгээр шалгарлаа

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

10 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг уран бүтээлээр найруулагч Ж.Сэнгэдорж, зохиолч Т.Номуунзулын “Амьдрал” уран сайхны кино шалгарчээ. 


Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын шагнал гардуулах ёслол энэ сарын 28-нд боллоо. Тус наадамд олон улсын кино наадмаас шагнал хүртсэн Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, ОХУ, Франц, Чили, Япон зэрэг 10 орны 16 кино бүтээлийг олон нийтэд толилуулав. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.