Амтат жүржийг тасалгаанд тарихад 1-1.5 м хүртэл өндөр ургах бөгөөд сайхан анхилуун үнэртэй том цагаан цэцэгтэй. Та гэртээ өөрийн гараар хүсч байвал дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Үрээр тарихдаа:
Хар шороон, хөвдөн хөрсөнд тарихад тохиромжтой. Үрийг суулгаж сайтар услаад гэрэлтэй дулаан газар байрлуулна. Хөрс сийрэг байх нь тохиромжтой. 3-4 долоо хоногийн дараа соёолдог. Соёолсноос хойш эхний жил орчим хугацаанд нилээд удаан ургадаг.
Усалгаа:
Зуны улиралд сайн усалж хөрсийг чийглэг байлгахаас гадна халуун өдөр усаар хэд хэдэн удаа шүршиж өгөх хэрэгтэй. Өвөл усалгааг багасгана.
Гэрлийн тохиргоо:
Халуун орны ургамал учир ихээхэн гэрэлсэг. Тасалгааны хамгийн гэрэлтэй хэсэгт буюу нарны шууд тусгалд байрлуулна. Урагш харсан цонхтой өрөө тохиромжтой.
Дулааны горим:
Хүйтэнд тэсвэр муутай ургамал. Зуны цагт халуун өдөр гадагш гаргаж тагтан дээр байрлуулж болно. Аль ч улирал бай температурыг 8-10С-ээс доош оруулвал ургамал гэмтэж эхэлдгийг анхаар.
Бордоо:
Зуны улиралд сард хоёроос доошгүй удаа эрдэс бордоогоор бордоход сайн. 7-8 нас хүртэл нь жилд нэг удаа шилжүүлэн суулгах ба түүнээс хойш 2-3 жилд нэг удаа шилжүүлнэ.
Хортон шавьж:
Аалзан хачиг, бамбайт зэрэг хортон шавьжинд өртөмтгий, навч толботох, хөөн хар мөөгийн үүсгэдэг өвчинд нэрвэгдэх магадлалтай.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.