Спорт


Гурван туйванч Дэлхийн цомд түрүүллээ

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Энэ сарын 18-23-нд БНХАУ-д болсон хүндийг өргөлтийн ахмадын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголоос дөрвөн тамирчин хүч сорин бүгд медаль хүртжээ. Дэлхийн хүндийг өргөлтийн холбооноос баталсан жингийн шинэ ангиллаар болж, 21 орны 410 туйванч өрсөлдсөн тэмцээний эрэгтэйчүүдийн 55 кг-ын 60-аас дээш насны ангилалд Ш.Лхагваа, 89 кг-ын 75-аас дээш насныхад В.Балжинням, эмэгтэйчүүдийн +87 кг-ын 55-аас дээш насныхад Ц.Оюунчимэг түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлэв.


Мөн тус тэмцээнд анх удаа оролцсон Х.Чинзориг эрэгтэйчүүдийн 50 кг-д мөнгөн медаль хүртэв. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Ц.Оюунчимэг зургаа, В.Балжинням хоёр дахь удаа түрүүлсэн нь энэ. 2018 онд Азийн ахмадын наадамд түрүүлсэн Монголын анхны тамирчин болж, ДАШТ-ээс гурав дахь алтан медалиа хүртсэн, 56 настай Ц.Оюунчимэг дэлхийн дээд амжилтыг 14, Азийнхыг 23 удаа шинэчлэн, өдгөө эзэмшдэг. Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийнх нь охин тэрбээр гранпри ангиллын тэмцээний дөрвөн алтан медаль, төдий тооны аваргын цомтой.


Манай тамирчид өнөөдөр эх орондоо иржээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.