Аналитик


Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"

9 сар, 4 долоо хоног TIMES.MN

Ганцхан шөнийн цас нийслэлчүүдийн өвлийн бэлтгэлийг шалгалаа. Сошиалаар дүүрэн бөөр бөөрөөрөө нийлсэн автомашинууд. Ялангуяа монголчуудын байнгын хэрэглээ болсон приус.




Өнөөдрийн 14 цагийн байдлаар Тээврийн цагдаагийн албанд нийт 177 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 155 дуудлагыг хүлээн авч шалгаж байгаа аж. Дийлэнх дуудлага мэдээлэл нь мөргөлдөх хэлбэрээр гарсан байх бөгөөд тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалж байна гэлээ. Мөн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дийлэнх хувь нь өвөлд бэлтгэж зуны дугуйг өвлийн дугуйгаар солиогүй, замын нөхцөл байдалд тохируулан хурдыг тохируулалгүй оролцож байна гэдгийг онцлов.




Харин иргэдийн хувьд “Нийслэлийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлээ хангасангүй. Өглөө эртхэн халтиргаа гулгааг арилгах элс, давсаа цацсан бол зам ингэж мөстөхгүй байх байсан. Өвлийн дугуйтай мөртлөө гулгаж байна. Мөн зөвхөн төвийн замын цасыг арилгах юм. Захын дүүргүүд, ялангуяа гэр хорооллын гудамж, зам үнэхээр хэцүү байна. Явган хүний зам ч ялгаагүй, явахын аргагүй. Яагаад ийм нөхцөл байдалд бэлэн байдаггүй юм бэ. Зун ч гэсэн үер болсны дараагаар л арга хэмжээ авдаг. Өвөл ч бас адилхан” хэмээсэн юм.




Уг нь Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд энэ сарын 04-ний өдөр холбогдох газруудад замын хальтиргаа гулгааг арилгах элс, давс, бодисын нөөц, цэвэрлэгээний үед ажиллах хүн хүч, техникийн байдалд үзлэг шалгалт явуулахад нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд элс 80 тн, давс 765 тн, бодис 872 тн нөөцөлсөн байдал нь хангалтгүй, хүрэлцэхүйц нөөцлөөгүй байдалтай байсан аж.


Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх зэрэг сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна. Тиймээс хувь хүн бүр өөрсдийн болоод бусдын аюулгүй байдлын төлөө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж явах нь чухал юм.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.