2018,10-Р Сар,25


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Б.Осоргарав: Төрийн өмчийн байгууллагууд танил талаараа аудит хийлгэдэг байсныг таслан зогсоосон

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Үндэсний аудитын газар 56 аудитын компанитай гэрээ байгуулан 105 төсвийн шууд захирагч, 108 төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгүүлжээ. Уг хугацаанд гэрээгээр аудит хийсэн аудитын компаниуд нийт 65.9 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлж, 0.4 тэрбум төгрөгийн акт тогтоож, 65.5 тэрбум төгрөгийн албан шаардлага өгч, алдаа зөрчлийг арилгах, цаашид давтан гаргахгүй байх 682 зөвлөмжийг өгч ажилласан байна. 




Тэгвэл дээрх 56 байгууллагаас “хангалттай” үнэлгээ авсан 30 компанийн ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хамгийн өндөр оноо авсан Улаанбаатар корпораци аудит ХХК, Нийслэл аудит ХХК, Сүлд аудит ХХК гэсэн нэр бүхий гурван аудитын компанид Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Өргөмжлөл” гардуулж баяр хүргэлээ.



"Улаанбаатар" Аудит Корпорацийн ерөнхийлөгч Б.Осоргарав: Төрийн өмчийн байгууллагууд танил талаараа аудит хийлгэдэг байсан

Мөн энэ үеэр Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг ”Хараат бус аудитын компаниудтай хамтран ажиллахад гарч буй ололт, амжилт, алдаа дутагдал, цаашид анхаарах асуудал”-ын талаар илтгэл тавилаа. Мөн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Н.Сүх-Очир “Ашиг сонирхлын зөрчлийн тухай”, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн “Нягтлан бодох бүртгэлийн бодлого чиглэл, Аудитын чанарын тогтолцоо, стандартын өөрчлөлт” сэдвүүдээр мэдээлэл хийсэн юм.




Сонирхуулахад Төрийн аудитын тухай хуулийн 18.5-д “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын бусад байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно гэж заасны дагуу хараат бус аудитын газартай гэрээ байгуулдаг байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.