Гавьяат тамирчин О.Насанбурмаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

“Будапешт-2018” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа шигшээ барилдаанд Канадын Жюстина Ди Стасиотод 4:2-оор ялагдлаа.


О.Насанбурмаа гавьяатын хувьд ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртээд байсан бол энэ жил мөнгөн медалийн эзэн боллоо. Түүний хувьд гурван өөр жинд дөрвөн медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн тамирчдаас анхдагч нь болж байна.  Манай тамирчдаас гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 10 удаа ДАШТ-д оролцож, нэгэн түүхэн амжилтыг үзүүллээ. Тэрбээр “Гуанжоу-2006”, “Токио-2008”, “Москва-2010”, “Стамбул-2011”, “Страткон-2012”, “Будапешт-2013”, “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015”, “Парис-2017”, “Будапешт-2018”-ын дэвжээнд өрсөлдөн нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ERDENE    1 сар, 3 долоо хоног [103.57.95.71]


Onoolt, sugalaa ikh aztai taarsan, daanch suuliin barildaanaa mash muu khiisen