2018,10-Р Сар,24


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Г.Доржзодов: 60 тэрбумын хэргийн ярианы бүх эх хувь надад байгаа, устаагүй

7 сар TIMES.MN

Иргэн Г.Доржзодов 60 тэрбумын асуудлаар "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн бага хурал хийлээ.




Тэрбээр “Миний www.dorjzodow.org  гэдэг сайт байгаа. Энэ сайт дээр 60 тэрбумтай холбоотой бүх зүйл цаг хугацааны дарааллаар бий. А.Ганбаатар, Ц.Сандуй нар энэ бичлэгийг устгасан ч би эх хувийг нь авч үлдэж чадсан. Олон нийтэд 2016 оны зургаадугаар сарын 17-нд гурван тасархай бичлэг хүргэснээс хойш хууль хяналтын байгууллагад найман удаа тайлбар мэдүүлэг өгсөн. Энэ бичлэгийг дуу байршуулдаг soundcloud сайт дээр аудио бичлэг тавьсан. Түүний дараа ТЕГ-аас бүх бичлэгийг устгах ажиллагаа эхлүүлсэн. 2017 онд санаандгүй байдлаар АТГ-т үүсгээд хаасан хавтаст хэргийг олж авсан. Энэ хавтаст хэрэгт Ц.Сандуй, А.Ганхуяг, М.Өлзий нарын мэдүүлэг бий. Энэ гурван хүн бичлэгийн талаар “Эвлүүлэг байсан, 7-8 удаагийн хурлыг бичлэг цуглуулсан” гэж ярьсан. Мөн ШШҮХ-д гурван удаа шинжилгээ хийсэн. Тухайн үед АН, МАХН-ын гаргасан гомдолд шинжээчийн дүгнэлт хийсэн. Эхний хоёр дүгнэлтээр эвлүүлэг биш, Ц.Сандуйгийн дуу хоолой мөн гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл АТГ-аас ШШҮХ-д хандаж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Өмнөх хоёр удаагийн нотлох баримт CD хэлбэрээр байсан бол АТГ-аас явуулсан нотлох баримт нь флаш болж хувирсан. Өөрөөр хэлбэл, миний анхны олон нийтэд тараасан бичлэг аудио хэлбэрээр байсан. Гэтэл АТГ-аас ШШҮХ-д хүргүүлсэн нотлох баримтад видео бичлэг болж өөрчлөгдсөн. Энэ хавтаст хэрэгт тухайн гурван удаа шинжилгээ хийсэн шинжээч н.Мөнхбаатарын гараар бичсэн тайлбар байгаа. Үүнд "шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгүүд өөр өөр бичлэгийн форматтай болон кодтай байна. Тиймээс өөр өөр дүгнэлт гаргасан. СБД-ийн цагдаагийн I хэлстээс ирүүлсэн бичлэгт монтаж эвлүүлэг хийгдээгүй, АТГ-аас ирүүлсэн бичлэгт дүрс, эвлүүлэг хийгдсэн" гэсэн дүгнэлт бичсэн байсан.


Би Улсын Ерөнхий Прокурорт хүсэлт гаргаж өгч байгаа. Энэ бол авлига албан тушаалын хэрэг биш. Харин үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэрэг. Тиймээс үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шалгадаг газарт нь шилжүүлж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна" хэмээсэн юм.


Мөн мэдээллийнхээ дараа сэтгүүлчдэд 90 минутын бичлэгийн CD дээр буулгасан хувилбар болоод тухайн яриа болох үед авсан зургийг тараав. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 1 долоо хоног [115.171.244.61]


Oo ene ovchtei er songuuliin sanhuujilt bolgoh starteig tolovlogoo gej neg yum MAN deer irj taniltsuulaad tuuniigee unelj baahan mongo nehsen yum gesen shuu. Asuudald ni neg ih ach holbogdol ch ogoogui nehsen mongiig ni ogoogui yavchihsan yum gesen. Tegeed ene sanaagaa Battulgad ogson yum gesen. Tuugeer ni songuuliin shou hiij yalalt avchirsan yum gesen shuu. Hervee MAN Dorjzodovd helsen mongiig ogchihson bol oor l baih baisan biz ee


Зочин    5 сар, 1 долоо хоног [115.171.244.61]


Mongoliig uls tor,niigmiig guteglegeer zuursan jonhuugaar budah gej sanaarhagchid busarmag uildlee zogsoo


Зочин    7 сар [115.171.244.42]


Ene zurag yamar uchirtai yum. Hen ni medegdehgui, humuusiin zurag ni hagas dutuu enuugeer batlah geed baigaa yum uu


Зочин    7 сар [115.171.244.42]


Solotoi humuus olshirch dee. Ene hun yavch eruul,saruul uhaantai hun bish.Ulaan haralchihaad arhi,baih.Arhinii tsagaan soliotoi ch yum biluu. Odoo bur undesnii ayulgui baidal ch geh shig


Зочин    7 сар [203.217.139.225]


60 тэрбумын хэргээ үнэн зөвөөр нь шалгаж илрүүлмээр юмаа, мөн Зоригийн хэргийг ч ялгаагүй