Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагт шинээр 921 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 667 нь Улаанбаатарт, 254 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн энэ хугацаанд халдварын улмаас 40-80 насны 11 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1672 боллоо.
Эмнэлэгт 16 451 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 360 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэтгэгдэл