2018,10-Р Сар,23


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


LIVE: Л.Энхбуянт: Хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 орчим хувь нь л хөдөлмөр эрхэлж байна

1 жил, 8 сар TIMES.MN

Улсын хэмжээнд 103600 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд эдгээрийн 67000 орчим нь хөдөлмөрийн насны хүмүүс гэсэн статистик тоо бий. Гэвч эдгээр хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 орчим хувь нь л хөдөлмөр эрхэлж байгаа аж.


Энэ талаар Тэгш нийгэм холбоо ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт ийнхүү ярьсан юм. 



Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хэмээн нэрийдээд буй хөдөлмөрийн чадварынхаа тодорхой хувийг алдсан иргэд ажил хийхэд ямар хүндрэл бэрхшээл байна вэ. Хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 40 гаруй хувь нь хувиараа, гэр бүлийн бизнес эрхэлдэг байна.


Өнөөдөр манай нөхцөлд тэднийг аюулгүй ажилдаа ирж, очих нөхцөлийг нь хангасан зам, талбай ямархуу байгаа билээ?




"Гэрээсээ гараад л олон саад бэрхшээлтэй тулгардаг. Бидэнд хамгийн түрүүнд тулгамдаж буй асуудал нь мэдээж орчны саад, дараа нь нийгмийн хандлагын асуудал байна. Би ажилдаа ирж, очихдоо байнга таксиддаг. Заримдаа таксинд суухад ч бэрхшээлтэй байдаг. Бид бусадтай л адил ажиллаж, хөдөлмөрлөж, бодож, сэтгэж чадна. Бидэнд зүгээр саадгүй орчин л хэрэгтэй байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадавхийн асуудал чухал байна. Хөдөлмөрийн зах зээл дээр гарахад өрсөлдөх чадвар сул байгаа нь бас нэг тулгамдсан асуудал болж байгаа. Мөн бидэнд бизнесийн санаа их байдаг боловч зээл олддоггүй. Тиймээс бусад хүмүүст олгож байгаа бүх боломжийг бидэнд бас олгоосой гэж хүсч байна" хэмээн "Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо" ТББ-ын гишүүн Б.Чулуундолгор онцолсон юм. 




Европын холбооны хамтарсан санхүүжилтээр "Тэгш нийгэм холбоо" ТББ-ын хэрэгжүүлж буй "INSPIRED+MONGOLIA" төслийн хүрээнд "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх нь" сэдэвт туршлага солилцох Үндэсний бага хурал зохион байгуулагдлаа. 







Холбоотой мэдээлэл