Монголчуудын бүтээсэн цахилгаан машин ОУ-ын үзэсгэлэнд тэргүүн байр эзэллээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи" Олон улсын үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн "Билиг" Дээд сургуулийн дэргэдэх "Билиг" эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон оролцлоо. 


Үзэсгэлэнд өөрсдийн зохион бүтээсэн "SALVO буюу аянган мотор" нэртэй цахилгаан автомашинаараа анх удаа оролцож, хөдөлгүүрийн төрөлд тэргүүн байр эзэллээ. Уг машин нь өөрийгөө цэнэглээд явдаг, гаднаас ямар нэгэн цахилгаанаар цэнэглэх шаардлагагүй, өндөр үнэтэй батарей хэрэглэхгүй, хамгийн энгийн гэдгээрээ шалгарсан байна. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын 2500 гаруй шинэ технологи бүхий машин танилцуулагджээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [202.9.43.20]


баяр хүргэе !


Зочин    1 сар, 3 долоо хоног [203.91.115.46]


Баяр хүргэе Манай инжинерүүд чадалтай шүү. Хуучин нийгмийн үед Авто засварын завод гэж маш сайхан материал техникийн бааз Үйлдвэрлэлийн суурьтай болчихсон байсан юм. Манай ардчилагчид Эдийн засгийн алуурчдын заавраар уг үйлдвэрийг устгаж Хятад руу гаргаад боловсон хүчнүүдийг нь тараагаад хаячихсан юм даа