Зөвлөгөө


Ханиад томуугаас хамтдаа сэргийлье

1 сар TIMES.MN

Томуу, томуу төст өвчний вирүс нь ханиах, найтаах үед агаар дуслын замаар дамждаг тул гараа тогтмол угааж, амны хаалт зүүж хэвших нь чухал юм. Хэрэв хүүхэд тань ханиад хүрсэн бол дур мэдэн антибиотик өгөхгүй байх, харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахад анхаарна уу.

Өвчний үед хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байхаас гадна олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, гэрийн нөхцөлд дотоод орчны дулаанд тохируулан хувцаслах, биеийн дархлааг дэмжих зэргээр сайтар асарч сувилахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.