Нийгэм


ИНФОГРАФИК: Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн танилцуулга

1 сар TIMES.MN

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн инфографик болон танилцуулгыг толилуулж байна.

ХЭЛЭЛЦЭЭРТ НЭГДЭН ОРОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА


Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хэлэлцээрт нэгдэн орох тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Монгол Улс 1997 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсноор тус байгууллагын 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодлого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах бололцоо бүрдсэн. Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд 32 улс нэгдсэн орсон байна. Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь цэргийн зориулалтаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгах, хэлэлцээрийн хавсралтад тусгасан тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх зохицуулалттай байна.


      Энэхүү хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсноор дараах ач холбогдолтой:

·    Агаарын хөлөг түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж, хялбаршуулснаар арилжааны агаарын тээврээс гадна хөдөө аж ахуй, түргэн тусламжийн, хувийн хэрэгцээний зэрэг ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд дэмжлэг болно.

·      Цэргийн зориулалтаас бусад бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр түүний эд анги, иргэний агаарын хөлгийн бүрэлдэхүүн хэсэг болох эд анги, газар дээрх нислэгийн бүх дадлагажуур татвараас чөлөөлөгдөх боломжтой болсноор иргэний нисэхийн салбарт агаарын хөлөг авч ашиглах таатай нөхцөл бүрдэнэ.

·      Агаарын хөлгийн засвар үйлчилгээ хийх экспортын үйлчилгээ Монгол Улсад хөгжихөд дэмжлэг болно.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.