Нийгэм


Сүхбаатар дүүрэгт 1 сургууль, 4 цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөллөө

1 сар TIMES.MN

Нийслэлийн Газрын албанаас Сүхбаатар дүүрэгт 4 цэцэрлэг, 1 сургууль, 1 сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдах байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийлээ.

Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 27 нэгж талбарын 24685 м2 буюу 2.4 га газарт газар чөлөөлөлтийг хийж байгаа бөгөөд явц 92 хувьтай байна.

Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 27 иргэн, аж ахуйн нэгж байгууллагадаа  нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. Нийслэлийн Газрын алба.

Тухайлбал,

  • СБД-ийн 11 хороо, Хангай хотхоны хойд талд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газар,
  • СБД-ийн 12 дугаар хороо, Хангайн 17,18 дугаар гудамжинд цэцэрлэг барих газар,
  • СБД-ийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 10, 11 дүгээр гудамжинд 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн газар,
  • СБД-ийн 18 хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжинд 280 ортой цэцэрлэг барих газар
  • СБД-ийн 19 дүгээр хороо, Шарга морьтод 280 хүүдийн ортой цэцэрлэг барих газар
  • СБД-ийн 18 дугаар хороо, Бэлхийн эцэст 320 хүүхдийн сургуулийн өргөтгөл барих газрыг тус тус чөлөөлөх ажлыг хийж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.