Нийгэм


Турк сургуулийн захирал Вэйсел Акчай Монголд цагаачлах хүсэлт гаргажээ

1 сар TIMES.MN

Монгол-Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчай Монгол Улсад цагаачлах хүсэлт гаргажээ. Учир нь түүнийг өөрийн улсаас нь баривчлах ажиллагаа явуулсан үйл явдлын дараа тэрээр Монгол Улсад үлдсэн насандаа суух хүсэлтэйгээ албан бичгээр өгсөн байна.

Тэрээр Монгол Улсад нийтдээ 19 жил гаруй хугацаанд амьдарсан бөгөөд боловсролын салбарт багагүй зүйл хийжээ. Манай улсын нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу аливаа улсын иргэн нь Монгол Улсад нийт 20 жилийн хугацаанд амьдарсан бол өөрийн хүсэлтээр цагаачлах болон улсын иргэн болох боломжтой байдаг аж.

Энэ сард Вэйсел Акчайн хувьд 20 дахь жилдээ манай улсад сууж байгаа учраас өөрийн хүсэлтээр Монгол Улсад цагаачлан амьдрах бүрэн боломжтой болох юм. Эдүгээ тэрээр Монгол Улсын гэрч, хохирогчийг хамгаалах газрын бүрэн хамгаалалтад байгаа аж. Турк улсаас түүнийг татан авах хүсэлтэй байгаагаа удаа дараа холбогдох албаныханд хүргүүлсэн байна.

Мөн Турк улсдаа төрийн эсрэг бослого явуулсан бол шууд цаазын ялтай байдаг учраас Монгол улсын Эрүүгийн хуулийн дагуу олон улсын гэрээ конвенцэд үндэслэн цаазын ялтай болон бүх насаар нь хорих ялтай иргэнийг олон улсад өгөхгүй гэсэн заалтын дагуу явуулаагүй байх магадлалтай байгаа аж. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.