Нийгэм


Тойм: Айлчиллаар дүүрэн долоо хоног

1 сар TIMES.MN
TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрсөн долоо хоног улс төрийн хүрээнд үйл явдлаар дүүрэн, айлчлалын долоо хоног болж өнгөрлөө. Ерөнхийлөгч өнгөрсөн пүрэв гаригт Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордсон юм. Уг үйл явдалтай зэрэгцэн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахы сайд С.Шойгу манай улсад айлчилсан юм. Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргье.


Х.Баттулга: ОУ-д тулгамдаж буй асуудлуудад АСЕМ-ын орнууд нэгдсэн байр суурьтай хандах нь чухал


Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр нэгдүгээр нэгдсэн хуралдаанд оролцож, “Ирээдүйг хамтран бүтээх нь: АСЕМ бол бүх нийтийг хамарсан өсөлт болон тогтвортой уялдаа холбоог хангахад тэргүүлэх хүчин” сэдвээр илтгэл тавив.Дэлгэрэнгүйг ...эндээс уншина уу.


18-аас дээш насныхан урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдахаар боллоо


Эрүүл мэндийн яамнаас 18-с дээш насны даатгуулагч бүрийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон. Даатгуулагч ЭМД-аа тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд өөрийн насны ангилалд багтах үзлэгийн багцын дагуу үзлэгт хамрагдах юм. Ингэхдээ харьяа эрүүл мэндийн төвд хандаарай


Талийгаач Д.Батсайханы гэр бүлд 76 сая төгрөгийн тэтгэмж олгоно


Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлд 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгоно. Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйл. “Нийгмийн баталгаа”, 86.1. “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэж заасан байдаг. Үүний дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №Б/725 тоот тушаалаар Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76.757.640 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн байна.


Айлчлал: С.Шойгу Монгол Улсад хийсэн айлчлалаа өндөрлөж, Хятадыг зорилоо


Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу Монгол Улсад айлчиллаа. Сергей Кужугетович Шойгу ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон юм. Айлчлалын дэлгэрэнгүйг мэдээллийг эндээс уншина уу.


Дуучин Эгшиглэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ


Нийслэлийн прокурорын газраас Содномдаржаа овогтой Чулуунбаярт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодисыг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээж авсан. Улмаар 2018.07.21-ний өдөр хэргийг хэлэлцээд С.Чулуунбаатарт Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.1-д зааснаар 1 жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийтгэл оноожээ. Харин Эгшиглэн буюу Т.Болортуяа тухайн үед С.Чулуунбаяртай хамт байсан ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодис ашиглаагүй, энэ хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдсон. Тиймээс прокурорын шатанд Т.Болортуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.


ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Монголд айлчиллаа


Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Н.Энхболдын урилгаар урилгаар ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд хатагтай доктор Урзула фон дер Лайн манай улсад айчиллаа. ХБНГУ-ын Гэр бүл, эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн халамжийн сайд, 2013 оноос өнөөг хүртэл Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байгаа юм байна. Монгол Улс ХБНГУ-ын хооронд дахь дипломат харилцаа 1974 оноос эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн он жилүүдэд манай 2 улс иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагаатайгаар өргөжин хөгжиж бүхий л салбарт нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж байсан хүндхэн ХБНГУ-аас багагүй дэмжлэг үзүүлж байсныг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлалын үеэр тэмдэглэн хэллээ.


Илбэчин С.Билэгт алтан баззерын эзэн боллоо

"Авьяаслаг Монголчууд" шоунаас илбийн үзүүлбэрээрээ алтан баззер авсан анхны оролцогч тодорлоо. Илбэчин С.Билэгт шүүгчдийн гайхшралыг төрүүлж, Г.Ариунбаатар шүүгчийн алтан баззерыг авч чадлаа.


           



Л.Амина





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.