Газар дээрээс нь


ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Монголд айлчилж байна

1 сар TIMES.MN

 Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Н.Энхболдын урилгаар урилгаар ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд хатагтай доктор Урзула фон дер Лайн манай улсад айчиллаа. Түүнийг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн Төрийн хүндэт харуул угтлаа.



Одоогоос арван жилийн тэртээ ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд ЦУ Гүйттэнбэрг манай улсад айчилж байсан бөгөөд түүнээс хойшхи томоохон албан ёсны айлчлал болж байна. Хатагтай Урзула фон дер Лайн 1958 оны 10 дугаар сарын 8 ны өдөр Бельгийн Вант улсад төрсөн, нөхөр 6 хүүхэдтэй. Эмч мэргэжилтэй, 45 наснаасаа Улс төрийн алба хаших болсон байна. ХБНГУ-ын Гэр бүл, эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн халамжийн сайд, 2013 оноос өнөөг хүртэл Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байгаа юм байна. Монгол Улс ХБНГУ-ын хооронд дахь дипломат харилцаа 1974 оноос эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн он жилүүдэд манай 2 улс иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагаатайгаар өргөжин хөгжиж бүхий л салбарт нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж байсан хүндхэн ХБНГУ-аас багагүй дэмжлэг үзүүлж байсныг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлалын үеэр тэмдэглэн хэллээ.



Монгол Улс гадаад бодлогодоо тусгасан Гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Европын холбооны улсуудтай нээлттэй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн юм. Тиймээс манай улсын хувьд Европын холбоон дахь хамгийн ойрын хамтын ажиллагаатай улс бол ХБНГУ зүй ёсоор ордог. Харин манай 2 улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1993 оноос эрчимтэй хөгжиж өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн харилцан айчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, цэргийн боловсон хүчнийг сургах, ижил төстэй байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.



Үүний нэгэн тод илрэл бол 2009 оноос эхлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэрэг дайчидтай хамтран Исламын Бүгд найрамдах Афгинастан Улсад “Шийдвэртэй дэмжлэг” нэртэй олон үндэстний ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн явдал юм. Өнөөдөр ч мөн 2 улсын Цэргийн алба хаагчид Исламын Бүгд найрамдах Афганистан улсад мөр зэрэгцэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байгаа юм.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.