Зөвлөгөө


Өндөгтэй лечо хийх арга

1 сар TIMES.MN

Эзэгтэй та дэлгүүрээс лечо худалдан авсаар байна уу. Тэгвэл танд гэртээ өндөгтэй амтат лечо хийх хялбар аргыг танилцуулъя.

Орц:

Ногоон чинжүү - 500 гр

Помидор - 500 гр

Сонгино - 1 ш

Ургамалын тос - 50 гр

өндөг- 4 ш Давс,

улаан перц - бага зэрэг


Хийх дараалал:

Сонгиныг бөөрөнхий хэлбэртэй хэрчинэ. Тогоонд ургамлын тосыг халааж сонгиныг дангаар бага зэрэг шарсны дараа улаан перцыг хийж дахин шарна. Хэрчиж бэлтгэсэн ногоон чинжүү болон помидорыг шарсан сонгино дээрээ хийнэ. Давсыг тааруулан хийж өөрийнх нь шүүсийг ширгэтэл жигнэнэ. Мөн өндөгийг хийж жигнэнэ. Бэлэн болсон өндөгтэй лечог талх болон будаатай идэж болно.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.