2018,10-Р Сар,18


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Б.Цэндбаяр: Хувь хүний эрсдэлт зан үйлээ өөрчлөхгүй бол бэлгийн замаар дамжих халдварт өвчний тоо буурахгүй

1 жил, 7 сар TIMES.MN
Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, АУ-ны магистр Б.Цэндбаяртай 15-34 насны оюутан, залуучуудын дундах бэлгийн замаар дамжих халдварт өртөх эрсдэлтэй зан үйлийн талаар ярилцлаа.




- Сүүлийн жилүүдэд өсвөр насныхан болоод залуучуудын дунд бэлгийн замаар дамжих халдварт өвчний тоо ихсэж байна гэсэн судалгаа гараад байгаа. Тэгвэл Орхон аймгийн хувьд энэ тоо ямар байна вэ?

- Орхон аймаг төдийгүй улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. 2017 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварт өвчний дотор БЗДХ-ын тохиолдол 34.7 хувийг эзэлж байгаа бол манай аймгийн хувьд 40 орчим хувийг эзэлж байна. Орхон аймаг залуусын хот бөгөөд нийт хүн амын 33 мянга гаруй нь 15-34 насны залуус байдаг. Тухайн онд эмнэлэгт хандаж үйлчлүүлж, БЗДХ-тай гэж оношлогдож бүртгэгдсэн тохиолдлын 80 орчим хувь нь 15-34 насны залуучууд байна. Нийт бүртгэгдсэн бэлгийн замаар дамжих халдварт өвчний 49 хувийг тэмбүүгийн халдвар эзэлж байгааг судалгааны дүн харуулсан. Судалгааны дүнгээс бэлгийн замаар дамжих халдварт өртөх бэлгийн эрсдэлт зан үйлтэй/хоёр болон түүнээс дээш бэлгийн хавьтагчтай/ залуус 10 орчим хувь байсан. Харин оюутан залуусын 30 орчим хувь нь тохиолдлын болон найз охин, хөвгүүнтэйгээ бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэдэг гэсэн бол үлдсэн 60 гаруй хувь нь огт бэлгэвч хэрэглэдэггүй гэсэн судалгааны дүн гарсан.


Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн оюутан, залуусыг үзлэг, шинжилгээнд хамруулж, түүнээс суурь судалгаа хийсэн. Нийт 1500 орчим оюутныг бэлгийн замаар дамжих халдвар, тэр дундаа ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахад нийт оюутны 1.1 хувьд тэмбүүгийн халдвартай илэрсэн. Бэлгийн замын халдварт өвчний тохиолдол гэдэг хувь хүний өөрийн зан үйлтэй л холбоотой. Тиймээс залуус маань найз охин, хөвгүүндээ, гэр бүлдээ үнэнч байх. Хоёрдугаарт тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих, өсвөр үеийнхэн эрт бэлгийн хавьталд орохгүй байх. Гуравдугаарт бэлгэвчийг тогтмол хэрэглэж сурах. Мөн бэлгийн замын халдварт өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандаж, шинжилгээ өгч, эмчлүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.


Бэлгийн замаар дамжих халдварт өвчин бол эмчийн хяналтанд эмчилгээгээ хийлгэвэл бүрэн эдгэрдэг өвчин юм. Гэхдээ ХДХВ-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эмчлэгдэхгүй тэр хүн насан туршдаа эм ууна. Өдөр бүр тогтсон цагт эмээ уугаад л байвал тэр хүн хэдэн ч жил амьдрах боломжтой. ДОХ гэхээр л хүмүүс аймшигт өвчин мэт боддог. Энэ бол элэгний В, С вирустэй адил архаг явцтай өвчин юм.


-Залуус өөрсдөө сайн дураараа очиж шинжилгээнд хамрагдаж байна уу. Оюутнуудыг нэгдсэн шинжилгээнд хамруулсан гэлээ. Тэгвэл цаана нь ажилтай, эсхүл ажилгүй олон залуус бий. Тэдний дунд шинж тэмдэг илэрсэн ч тоодоггүй, нуудаг хүмүүс бас байгаа байх. Ер нь сайн дураараа шинжилгээ өгөхөөс гадна өөр ямар аргаар энэ төрлийн өвчнийг илрүүлдэг вэ?

-Ер нь залуус маань бэлгийн замаар дамжих халдварт өвчний тухай мэддэг хэдий ч жилд 1-2 удаа урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах ёстой гэдэг ухамсар огт тархинд суугаагүй. Тэгэхээр цаашдаа зүгээр ярих бус мэдээлэл авч болох бүх сувгаар мэдээлэл, сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Энэ төрлийн халдвар их байгаа учир урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээгээ эрчимжүүлэх нь зүйтэй гээд Орхон аймгийн ЗДТГ-аас тодорхой төсөв шийдвэрлэн дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал сүүлийн 70-80 орчим сая төгрөгийн санхүүжилт БЗДХ-ын эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагаанд олгосон байгаа. Бид жил бүр компанит ажлууд зохион байгуулж, өсвөр үе, оюутан залуус руу чиглэсэн үйл ажиллагааг Бүсийн оношилгоо эмчилгээний төв, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулж ажилгүй болон эрсдэлт бүлгийн хүн амаа эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулдаг.


-Бэлгийн замаар дамжих халдвар авсан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ. Мөн тухайн шинж тэмдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил илрэх үү. Эсхүл эмэгтэйд нь хурдан болоод ил хэлбэрээр илэрдэг юм болов уу?

-Бэлгийн замаар дамжих халдварын үед нийтлэг илэрдэг шинж тэмдгүүд байдаг.


Үүнд:

 Бэлэг эрхтнээс хэвийн бус ялгадас гарах

 Бэлэг эрхтэн орчим загатнах, улайх, хорсох

 Бэлэг эрхтэн дээр яр, шарх, тууралт гарах

 Тунгалагийн булчирхай томрох

 Бэлгийн хавьтлын үед өвдөх, эвгүй үнэр үнэртэх

 Шээхэд өвдөх, ойр ойрхон шээх

 Хэвлийн доод хэсгээр эвгүй оргих

 Арьс салст бүрхэвч дээр тууралт, цэврүү, шархлаа гарах


Жишээ нь: Шарх гарах тохиолдол ерөөсөө тэмбүүгийн халдварын үед л илэрдэг. Тэмбүүгийн халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орлоо, 3-4 хоногийн дараагаас бэлэг эрхтэн дээр нь хатуу шарх гарч эхэлдэг. Үүнийг хүмүүс анзаарахгүй өнгөрчихдөг. Гэтэл хэд хоногийн дараа нөгөө шарх нь алга болчихдог. Энэ нь тэмбүүгийн далд хэлбэр лүүгээ шилжиж байгаа юм. Далд хэлбэртээ шилжвэл залуус мэдэхгүй яваад байдаг. Энэ нь ямар үед илэрдэг вэ гэхээр ямар нэгэн компанит ажил болоод сургуульд орох, гадаад гара, ажилд орох үед шинжилгээ өгөхөд илрэх тохиолдол байна. Ингээд шинжилгээгээр илрэхээр нь хаана, хэзээ, авсныг нь тодруулж асуумж асуухад зарим залуус мэддэггүй. Ерөнхийдөө тэмбүүгийн халдвар 1, 2, 3-р үе шаттай явагдана. 1-р үе нь хатуу яр гарна. Хэрэв эхний үед мэдэхгүй өнгөрвөл далд хэлбэрт шилжээд цааш тодорхой хугацааны дараа 2,3-р үедээ орсноор бусад эрхтэн системд нөлөөлж арьс салстаар тууралт гарах, мэдрэл, яс, мөгөөрсөн эдэд хүртэл өөрчлөл гарах аюултай.


-Халдвар авсан тохиолдолд цусны шинжилгээгээр илэрнэ гэлээ. Хэрэв тэр хүн бүрэн эмчлэгдвэл дахиад цусаар эерэг гарна гэсэн тохиолдол байх уу?

-Тэмбүүгийн үүсгэгч маш мэдрэг. Тиймээс хэдий эмчилгээгээ хийлгээд бүрэн эмчлэгдсэн байсан ч шинжилгээгээр эерэг гараад байдаг үүнийг баталгаажуулах шинжилгээгээр мэргэжлийн эмч шинээр халдвар авсан уу өмнө өвдсөн байсан уу гэдгийг ялган оношилно.


-Дахих уу. Тухайлбал, архи, пиво уух, газтай ундаа уух зэрэгт дахиж сэдэрнэ гэж байх уу?

-Эмчилгээгээ тасрахгүй хийлгэсэн тохиолдолд бүрэн эмчлэгдэнэ. Харин эмчилгээ хийлгэж байх явцдаа бэлгийн харьцаанд ойр орох, газтай ундаа, пиво уух зэрэг эмчилгээний үр дүнд нөлөөлнө. Гэхдээ яг дээрх зүйлсээс шалтгаалж тэмбүүгийн халдвар дахина гэж байхгүй. Хэрэв дахисан бол шинэ халдвар авсан байна л гэсэн үг. Анхаарал хандуулсанд баярлалаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 жил, 7 сар []


Энэ өөрөө бэлгийн замын амьтан бнаа


Зочин    1 жил, 7 сар []


Baliar yumnuud


Зочин    1 жил, 7 сар []


Arkhi uukhaas oor yum mededgui khvmvvs tegekhees yakhaw de odoo er emgui erdentiinkhen


Зочин    1 жил, 7 сар []


Baliar yumnuud


Зочин    1 жил, 7 сар []


Энэ бол нийтлэл бус ярилцлага хүний ярьсан зүйлийг л буулгасан болно.


Зочин    1 жил, 7 сар []


Л.Булганчимэг гэгч бичсэн юм уу, Тэнэг юмуу хоосон толгой статистик гэдгийг мэддэг юм уу үгүй юу мөнгө өгч сургууль төгссөн ухаантай байхдаа


Зочин    1 жил, 7 сар []


10 хүний 8 нь БЗДХ той гэж хаана бичсэн байгаа юм 1.1% гэж байна шүү дээ, худал мэдээ тараахаа болиоч, мэдээ хянахгүй байгаа редакторт арга хэмжээ аваач


Зочин    1 жил, 7 сар []


Erdenetiinhn tembuurchee .... gej garchig uguhgui yasiim bee hahah


Зочин    1 жил, 7 сар []


Сүйрэл


Зочин    1 жил, 7 сар []


Бэлгийн замаар дамжих халдвар Орхон аймагт ганцхан нэмэгдэж байгаа юм бишээ улсын хэмжээнд нэмэгдэж байгаа.Нэг талаасаа илруулэг кзлэгт


Зочин    1 жил, 7 сар []


Бэлгийн замаар дамжих халдвар Орхон аймагт ганцхан нэмэгдэж байгаа юм бишээ улсын хэмжээнд нэмэгдэж байгаа.Нэг талаасаа илруулэг кзлэгт


Зочин    1 жил, 7 сар []


БЗДХ нэмэгдэж


Зочин    1 жил, 7 сар []


Аль нодлин л монголд БЗХѲ ДОХ тэмбүүгийн тархалт их бгааг ярьж бсн. Одоо буурах биш улам нэмэгдэж. 40 насныханыг үзлэг шинжилгээнд хамруул илүү аймшигтай тоо баримт гарна. Монголд янхдалт биеэ үнэлэлт газар авч ямар хэмжээнд хүрсний тодорхой жишээ. 10 хүний найм нь тэмбүү БЗХѲ! Янхануудыг бариад шинжилгээнд хамруулхад 70 гаран хувь нь БЗХѲ Тэмбүүтэй гарсныг зурагтын нэвтрүүлгээр үзүүлсэн. Янханууд нь ѳдѳрт багадаа 2-4 хүн цувуулдагаа ярьсан! БЗХѲ Тэмбүүгийн үйлдвэр! Янхдалт биеэ үнэлэхийг дорвитой арга хэмжээ авахгүй бол. Энэний ард аймшигтай тоо баримт гарна шүү!


Зочин    1 жил, 7 сар []


orhon aimag tegnee, buh humuus n horoondoo yavalddag sonin gazar, darhan bas tiim hamgiin ih DOH toi gazar.


Зочин    1 жил, 7 сар []


Өвчтэй болоод л эмнэлэг рүү явж байгаа шдээ, тэнэг зүйл яриад байхын


Зочин    1 жил, 7 сар []


21Р зуунд мэдээллийн технологийн бүх юм төгс төгөлдөр хөгжиж байхад эрүүл мэндээ хайхардаггүй замбараагүй явдалтай ухаан муутай нь олонх болжээ. Үхэр монгол нэрийг зүгээр өгөөгүй бололтой.


Зочин    1 жил, 7 сар []


Яана даа төр засаг нь хурдан арга хэмжээ аваачжээ.1921 оноос өмнөх рүүгээ очлоо л доо.


Зочин    1 жил, 7 сар []


baliar uher mongolchuud odoo hurtel tembuuneesee salaagui mal uls


Зочин    1 жил, 7 сар []


Orkuud argagui shuudee. tembuugeer suirch baigaa yum bainadaa


Зочин    1 жил, 7 сар []


янхан улс болжээ


Зочин    1 жил, 7 сар []


янхан улс болжээ