УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Сүхбаатарын талбайд “Монголоо аваръя” суулт зарлаж байгаа. Тэрбээр аравдугаар сарын 15-нд "Засгийн газрыг огцортол нь сууна. Эндээс хөдлөхгүй. Хэдэн сар жил болсон ч хамаагүй. Би хэлсэн үгэндээ хүрдэг. Монголчууд үндсэн хуулиа барьж ажиллах ёстой" хэмээн мэдээлэл хийж, суултаа эхэлсэн.
Гэвч өчигдөр орой түүний бие муудаж эмнэлэгт хүргэгджээ. Энэ талаар өөрийн цахим хуудаснаа "нуруу нь татаад хамараас нь цус гараад биеийн байдал нь муудаж яаралтай тусламж авахаар явлаа бидний тэмцэл дуусаагүй удахгүй бүх хүчээ нэгтгэж эргэж заавал гарч ирнэ ээ" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл