Нийгэм

Цагдаагийн алба хаагч хагалгааны дараа биеийн байдал нь хүндрэн нас баржээ

1 сар TIMES.MN

Өчигдөр 11.00 цагт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан хэрэг гарсан. Гэмт этгээдүүдийг өчигдөр орой эрэн сурвалжилж баривчилсан. 

Тархиндаа хүнд гэмтэл авсан цагдаагийн алба хаагч өнөөдөр 10.00 цагт ГССҮТ-д хагалгаанд орж, 12.55 цагт хагалгаа амжилттай болсон. Гэвч цагдаагийн алба хаагч хагалгааны дараа биеийн байдалд нь хүндрэн нас баржээ. 

"Эмнэлгийн байгууллагаас бүхий л арга хэмжээ авсан боловч харамсалтай нь алба хаагчийн маань биеийн байдал маш хүнд байсан учир аварч чадсангүй" хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.

Холбоотой мэдээлэл

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Зочин    1 сар []

yamar haramsaltai yum be.ajil uurgee guitsetgej yawaad ami nasaa aldsan blhr ulsaas ar ger ur huuhdii n niigmiin buh hangamj olgoh bh da.tetgewertee garah gj bsn gsn.ter gemteej zugatsan 2g olj tarchlaah heregtei.adilhan hun bj yagaad adguusiin aranshin gargadgin boloo?Um mani bad me hum.