Нийгэм


Цагдаагийн алба хаагчийн хагалгаа амжилттай болсон ч биеийн байдал сайнгүй байна

1 сар TIMES.MN

Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн биед гэмтэл учруулж хэргийн газрыг орхин зугтсан хоёр этгээдийг баривчилсан тухай бид мэдээлсэн. Эл хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү " Залилан мэхэлж байгаа этгээдүүдийн талаарх мэдээлэл цагдаагийн байгуулалагад ирсэн . Үүний дагуу дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар Бэлх 114 чиглэлийн алба хаагчид тухайн газарт очсон. Энэ үед гэмт этгээдүүд тоёота маркын машин унаж зугтах үедээ цагдаагийн албан хаагчид хүнд гэмтэл учруулсан” гэв.

Уг хэрэгт холбогдох 45 настай Б.Энхбаяр, 25 настай Б.Лундаа нарыг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулсан байна. Ийнхүү Сүхбаатар дүүргийн14 хорооны халзангийн даваа орчмоос тээврийн хэрэгслийг олжээ. Тухайн этгээдүүд тээврийн хэрэгслээ орхин уул руу зугтан оргосон гэх мэдээлэл ирсний дагуу цагдаагийн албан хаагчид уг газрыг бүслэлтэнд авч 22:30 минутанд Т.Лундааг СБД-ийн 19 хорооны нутаг дэвсгэр майхан толгой орчмоос, Б.Энхбаярыг 23:25 минутын үед СБД-ийн 19 хорооны нутаг дэвсгэр майхан толгойн зуслангийн төв замаас 200 метрийн зайд айлын амбаарт бүгж байсныг нь илрүүлэн баривчилсан байна.Б.Энхбаяр гэгч нь их хэмээний хохирол учруулсан залилан мэхлэх хэргээр Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсээс тус тус эрэн сурвалжлагдаж байсан этгээд юм байна.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдалагад өртөж хүнд гэмтэлд авсан цагдаагийн албан хаагч одоогоор Гэмтэл согог судалын сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлжбайгаад өнөө өлгөө 10 цагийн үед хагалгаанд оржээ. Алба хаагчын биеийн байдал одоогоор сайнгүй байгаа аж.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.