Нийгэм


Сэрэмжлүүлэг: "Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ

1 сар TIMES.MN

Өмнөд Солонгосын хүнс барааны "Ханару" дэлгүүр нь худалдаалж байсан хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ дууссан хугацааг хуурамчаар сольж, зарж байсан нь илэрчээ. Тус дэлгүүр нь 100 хувийн Солонгосын хөрөнгө оруулалттай, Пак Дун Вон гэдэг солонгос эзэнтэй юм байна.

Сүхбаатар дүүргийн нутагт байрладаг “Ханару" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн гомдлоор “Босоо хөх монгол” хөдөлгөөнийхөн очсон аж. Улмаар НМХГ-ын байцаагчидтай хамтран шалгалт хийхэд тус сүлжээ дэлгүүрээр зарж байгаа далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн, хоолны амтлагч зэрэг бүтээгдэхүүний хугацаа 2015-2017 онд дууссан байжээ.

Уг дэлгүүрийн агуулах нь Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрладаг бөгөөд эзнийх нь шаардлагаар худалдагч, үйлчлэгч, нярваар ажилладаг монголчууд хугацааг нь хуурамчаар сунгаж байсан юм байна. Мөн тус дэлгүүрээс хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаж авсан ресторан, дэлгүүрүүдтэй холбоо тогтоож, бараа бүтээгдэхүүнийг хурааж, битүүмжилжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [202.9.42.28]


Е МАРТ БОЛ НОВШ. Ш ДЭЭ