Нийгэм


Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдаж, найман хүн гэмтжээ

1 сар TIMES.MN

2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр буюу өчигдөр 17:47 цагт Төв аймгийн Жаргалант сумын нутаг “Тахилтын даваа” гэх газар асфальтан замд T.Allex маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 39 настай эрэгтэй Б-н амь нас хохирч, зорчигч 27-35 насны гурван хүн, нэг хүүхэд гэмтжээ.

Мөн оройн 20:00 цагт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдэн баг” гэх газар T.Landcruiser-100 маркийн автомашин T.Pruis-20 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 32 настай эрэгтэй Ө-н амь нас хохирч, зорчигч нарын дөрвөн хүн гэмтсэн ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг тухайн аймгийн Цагдаагийн газруудад тус тус шалгаж байгааг мэдээлэв. 

Он гарсаар эхний 9 сарын байдлаар хүний амь нас хохирсон 374 осол гарсан хэлбэрээр нь авч үзвэл 174 буюу 46.5 хувь нь онхолдох, 88 буюу 23.5 хувь нь мөргөлдөх, 94 буюу 25.1 хувь нь явган зорчигч мөргөх, зорчигч хэлбэрээр гарчээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.