2018,10-Р Сар,16


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Фото: ҮУПК-ийн төгсөгчдийн хамтарсан “Way of Art” уран бүтээлийн үзэсгэлэн

1 сар TIMES.MN



 Монгол Улсын Мэргэжлийн боловсролын ууган сургуулийн нэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн төгсөгчидийн хамтран “Way of Art” уран бүтээлийн үзэсгэлэнгээ өчигдөр нээлээ. 

 


  • Анх 1966 онд Уран сийлбэр, Уран баримал болон Монгол дарханы ангийг нээн хичээллүүлсэнээр Дүрслэх урлагийн салбарын суурь нь тавигдсан бол


  • 1995 оноос Уран зураг, Гобелен, Арьсан урлал, Металл урлал, Чимэглэх урлаг, Хувцасны дизайн, Үйлдвэрлэлийн график дизайн, Монгол зураг, Керамик, Уран баримал гэсэн дүрслэх урлагийн мэргэжлийн ангиудыг шинээр нээн өргөжүүлж өнөөг хүртэл амжилттай ажиллаж байгаа аж.




Тус сургуулийн захирал Б.Даваажав "Хагас зуун жилийн түүхтэй ҮУПК нь анх байгуулагдсан цагаасаа дүрслэх урлагийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэсээр ирсэн. Аливаа улсын хөгжлийг урлагийн бүтээлгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Энд байгаа бүтээлүүдийг ч мөнгө, үнэ цэнэ, юугаар ч үнэлэшгүй. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цорын ганц сургуулийн хувьд төгсөгчдийнхөө бүтээлийг алдаршуулж, ийм төрлийн ажлыг байнга явуулах болно" хэмээв.




Өнгөрсөн хугацаанд гоо зүйн мэдлэг боловсролтой 1500 орчим уран бүтээлч залуусыг бэлтгэн төгсгөсөн байна. 


Тухайлбал,

-Монгол Улсын Төрийн сүлдийг зохиосон Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Ойдов,

-Монголын дархчуудын холбооны тэргүүн, уран дархан Н.Ихтөр,

-Монгол Улсын гавьяат сийлбэрч Г.Цогбаяр,

-ОХУ-ын Репиний нэрэмжит Уран зургийн академийн багш Б.Отгонтүвдэн,

-“Брайнсторм брендинг” компанийн захирал дизайнер Н.Одонболд,

-“Монгол контент” компанийн ерөнхий найруулагч, зураач Л.Ганболд гээд уран бүтээлээрээ нийтэд танигдан хүндлэгдсэн уран бүтээлчид энэ л сургуулиас уран бүтээлийн гараагаа эхлэн, урлагийн замд хөл тавьж, улам дэлгэрэн үргэлжилсээр байгаа юм. 




1995 оноос 2017 оны хооронд төгсөгчдийн шилдэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн “Way of Art” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн 2018 оны 10 дугаар сарын 15-19-нд Norphei Art галлерейд болно.

Та бүхэн таалан сонирхоно уу 


























Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.