Шар


М.Анхцэцэг: Биеэ тэнхрүүлээд Токиогийн олимпийн бэлтгэлдээ орно

1 сар TIMES.MN

Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг энэ сарын эхээр амаржиж хүүтэй болсон билээ. Тэгвэл  Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны хүрэл медалийг бэртэл гэмтэлтэй мөртөө тэвчээр хатуужил гэж юу байдгийг харуулан, эх орондоо авчирч байсан түүнийг олимпийн найдвар хүлээлгэх тамирчдын нэгээр зүй ёсоор нэрлэдэг М.Анхцэцэг өөрийн цахим хуудснаа "2018.10.03 Б.Золжаргалынх гэдэг нэгэн айл бүл нэмж бид гурвуулаа болсон амьдралын хамгийн жаргалтай өдрүүдийн минь нэг. Хүү бид хоёрыгоо сарнайнд умбуулж хүлээж авсан хамгийн сайн хань сайн аав чамдаа баярлалаа хязгааргүй их хайртай шүү. Мөн чин сэтгэлээсээ тусалж эсэн мэнд амаржуулж хөөрхөн үртэй минь уулзуулсан Гурван гал эмнэлэг Gurvan Gal Hospital эмнэлгийн хамт олон тэр дундаа эх барих эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон болон Үйлст, Мэндбаяр эмч нартаа гүнээ талархал илэрхийлье. Би нь биеэ тэнхрүүлээд Токиогийн олимпийн бэлтгэлдээ орноо" хэмээжээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.