Нийгэм


Төрийн банкны хамт олон мод тарих үндэсний өдөрт нэгдэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүллээ

1 сар TIMES.MN

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010  оноос хойш “Мод тарих үндэсний өдөр”-ийг жил бүр зохион байгуулах болсон.





“Мод тарих үндэсний өдөр”-т Төрийн банкны хамт олон нэгдэн өнгөрсөн хавар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 30 ширхэг мод тарьж ургуулсан билээ. Энэ намрын “Мод тарих үндэсний өдөр” өнгөрөгч бямба гараг буюу 2018.10.13-ны өдөр болж, тус өдрөөр Төрийн банкны  хамт олон өөрсдийн тарьж ургуулсан модоо арчилж, тордох ажлыг зохион байгууллаа. Энэхүү 30 бургасыг нэг өдөр арчилгаа, усалгаа хийгээд орхих биш бүтэн жилийн хугацаанд арчилгаа, усалгааны зардлыг Төрийн банкнаас хариуцах болсон бөгөөд цаашдаа жил бүр нэмж тарьсаар Төрийн банкны төгөл байгуулж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх юм.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.