Нийгэм


Гашуун сухайт боомт-Ганц мод боомт” чиглэлд улс хоорондын автобус үйлчилнэ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын автотээврийн төлөөлөгчид болон ӨМӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн 32 дахь удаагийн ээлжит уулзалт”-аар “МУ-ын Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт - БНХАУ-ын Ганц мод боомт” чиглэлд Улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр тогтсоны дагуу тээвэрлэлтийг энэ сарын 11-ний өдөр эхлүүлээд байна.


Монголын автотээврийн төлөөлөгчид болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зам харилцааны танхимын төлөөлөгчдийн ээлжит 28 дэх удаагийн уулзалтын протоколоор “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас хүртэл”, “Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос ӨМӨЗО-ны Ганц мод боомт хүртэл” гэсэн улс хоорондын тогтмол зорчигч тээвэрлэлтийн маршрутыг нээхээр харилцан тохиролцсон байдаг.


Тус улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээг эхлүүлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваарийн дагуу ая тухтай үйлчилгээг хүргэх нөхцлийг бүрдүүлээд байгаа талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээллээ.


Тээвэрлэлтийг Монголын талаас “Их говийн Эрдэнэс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юүн” ХХК-ууд өдөр бүр 08:00, 10:00, 14:00, 16:00 цагуудаас тогтмол гүйцэтгэнэ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.