Э.Содномпилжээ Азийн паралимпоос алтан медаль хүртлээ

2 сар TIMES.MN

Азийн пара олимпын наадам Индонезийн нийслэл Жакарта хотод долоо хоногийн турш үргэлжилж өнөөдөр өндөрлөх гэж байна. Энэхүү паралимпийн наадмын пауэрлифтингийн 107 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, Азийн наадмын аваргын алтан медалийн эзэн болсон байна. Ийнхүү Монгол Улсын баг тамирчид "Жакарта-2018" Азийн пара олимпийн наадмаас таван медаль хүртээд байна.


Э.Слдномпилжээгийн хувьд 107 килограммын жинд хүч үзэхдээ 244 килограммыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг дөрвөн килограмаар ахиулжээ. Азийн пара олимпийн наадамд 42 улс орны 2831 тамирчин спортын 18 төрлөөр 546 алтан медалийн төлөө хүч чадлаа сорьж байгаа юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар []


amjilt husei