Нийгэм


Хогийн цэгийг хотын ой болгоно

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Нийслэл хот, БНСУ-ын Инчеон хотын дарга нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 100 га талбайг ойжуулах төсөл өнөөдөр эхэллээ.

Иргэдийн дунд хогийн хонхор гэж нэрлэгддэг байсан хуучин хогийн цэгийн орчмыг 10 жилийн хугацаанд ойжуулж, иргэдийн амралт чөлөөт цагийн тав тухтай орчныг бүрдүүлэх ажлыг Нийслэлийн Байгаль орчны газар, Инчеон хотын Байгаль орчны газрууд хамтран Инчеон хотын санхүүжилтээр хийх бөгөөд газрын доройтлыг арилгаж, цөлжилтийн эсрэг ногоон зурвас байгуулахад төслийн  зорилго оршиж байгаа юм.

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд эхэлсэн эхний ээлжийн ойжуулалтад Инчеон хотын захиргааны төлөөлөгчид, тус хотын иргэдийн төлөөлөл, Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчид, байгаль хамгаалагчид, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэд оролцлоо.

Судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 20,6 хувь нь хүчтэй, 74,5 хувь нь дунд зэргийн доройтолд өртсөн байдаг гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.