Нийгэм


Замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцоно уу

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шат дараатай олон арга хэмжээг авч байгаа билээ. Зам тээврийн осол гарч буй хамгийн гол шалтгаануудад жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлж анхаарал болгоомжгүй оролцох, тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх мөн орон нутгийн замд зорчихдоо гэрэл шилжүүлдэггүй, хамгаалах бүс зүүдэггүй зэрэг шалтгаанууд орж байна. Иймд Баянзүрх дүүргийн ГХУСАЗСЗөвлөлөөс замын хөдөлгөөнд оролцож буй жолоочдыг дүрмийн дагуу зөв боловсон, анхаарал болгоомжтой оролцохыг анхаарууллаа.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.