Нийгэм


Хятадын виз хүсэгчдийн материалыг чирэгдэлгүй хүлээн авч байна

1 долоо хоног TIMES.MN

БНХАУ-ын Элчин сайдын яамны байрны гадаа виз хүсэхээр цугласан иргэдийн дараалал үүссэнтэй холбогдуулан ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.


Цагдаагийн хурандаа Ж.Амгалан "БНХАУ-д зорчих оюутны виз хүсэгчдийн тоо ихэссэний улмаас тус ЭСЯ-ны байрны гадна оочер дараалал, эмх замбараагүй байдал үүссэн. Тиймээс цагдаагийн байгууллага үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн дунд хэв журмыг сахиулж, ЭСЯ-ны байрны аюулгүй байдлыг хангаж ажиллах болно" гэлээ.


Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны зүгээс хуульд заасан журмын дагуу өмнөх өдөр нь дугаар олгож байгаа ба дугаар авсан виз хүсэгчдийн материалыг чирэгдүүлэлгүй хүлээн авч, ажиллаж байгаа ажээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.