Нийгэм


Монголын ихэр охид Бельги улсын сонгууль өрсөлдөж байна

1 долоо хоног TIMES.MN

Монгол ихэр охид Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар нь Бельги улсын CD&V намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Охидын талаарх товч танилцуулгыг хүргэхэд Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар 26 настай. Хоёулаа хуульч мэргэжилтэй. Мэргэжлээрээ Бельги улсын хуулийн компанид ажилладаг. Бельгийн СD&V намын гол 10 хүний жагсаалтад орсон гайхалтай охид аж.  Одоогоор Д.Золжаргал хотод 6, Д.Төгсжаргал дүүрэгт зургаад оржээ. Ихэр охид хоёулаа хуулийн мастер хамгаалсан аж. Д.Золжаргал “Vrije Universiteit Brussel” сургуулийг 2010-2016 онд Master in International and European Law, 2015-16 oнд Master in Taхаtion Law-ыг хамгаалсан бол Д.Төгсжаргал Vrij Universiteit Brussel сургуулийг 2010-2016, Master in Taхаtion Law 2015-16, Master in Economie Law-ыг тус тус хамгаалжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.